БНХАУ: Төв Азийн орнуудын дотоод хэрэгт оролцохыг Орос, Хятад хоёр сөрөн зогсох ёстой

Төв Азийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох явдлыг Орос, Хятад сөрөн зогсох ёстой гэнэ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай утсаар ярих үеэрээ мэдэгджээ.
"Талууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Төв Азийн орнуудын дотоод хэрэгт гаднаас хөндлөнгөөс оролцох байдлыг сөрөн зогсож, өнгөт хувьсгал гаргах, терроризм, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл үймээн самуун дэгдээхгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой" хэмээн Ван И мэдэгджээ.
Түүнчлэн Орос, Хятад хоёр улс коронавирусийн цар тахалтай тэмцэхэд Төв Азийн орнуудад тусламж үзүүлэх давуу байдлаа ашиглах нь зүйтэй хэмээн Хятадын Гадаад хэргийн сайд Ван И онцолсон байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ