Б.Энхбаяр: Эрүүдэн шүүж, ял наймаалцдаг тогтолцоо хэвээр байна
2022-01-11

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Хуульзүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 

 

461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа хүмүүс ихэвчлэн улсын өмгөөлөгч авдаг. Тэр хүмүүс өмгөөлөгчийнхөө барааг харах асуудлыг тавьдаг. Улсын өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ очиж уулздаггүй, сэтгэл байхгүй. Энэ хийдлээр хүний эрх маш их зөрчигддөг. Улсын өмгөөлөгчтэй гэж хуульзүйн хувьд цэвэр болгоод цаана нь хэрэг хүлээлгэж, ял наймаалцдаг тогтолцоо хэвээр байна.

 

Би хуулийн байгууллагын зарим хүнтэй уулзаж үзсэн. Эрүүдэн шүүж, ял наймаалцдаг асуудал нэлээн байгаа гэж байна. Ялангуяа цагдан хорих байранд. Оролцдог гол этгээдүүд нь мөрдөгчид, гүйцэтгэх ажилтнууд. 461 дүгээр ангид камергүй булан байдаг гэнэ. Тэнд аваачиж байгаад эрүүгийн рецетив гэмт хэрэгтнүүдээр зодуулж, хэрэг хүлээлгэдэг асуудал сонсогдож байна. Үүнийг таслан зогсоох чиглэлээр юу хийж байна вэ?

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Улсын өмгөөлөгч санхүүгийн боломжгүй хүмүүст туслалцаа үзүүлдэг. Тэдний ачаалал их байдаг. Хамгийн гол нь хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой байна. Ядаж л “Ганц худаг” орох зардал мөнгөгүй байна. Тиймээс хөрөнгө мөнгийг шийдэж, шүүх, прокурорын цалингийн дайтай болгохоор шинэ хуульд оруулж байна.

 

Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаагаас ял наймаалцдаг асуудал үүсээд байна. Өмгөөлөгч үүнийг мэдээд, хамт ял тулгаад байгаа юм байхгүй. Хэрэг нээхээс эхлээд өмгөөлөгчийн үйлчилгээг эхэлбэл хүний эрхийг зөрчүүлэхгүй байх боломж бүрдэнэ гэж харж байна.

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: 2013 онд төлбөрийн чадваргүй яллагдагчид хуульзүйн туслалцаа үзүүлэх хуулийг баталж, 2014 оноос 7 жил жил хэрэгжиж байна. Хуульзүйн туслалцааны төв 72 албан хаагчтайгаар 31 салбараар дамжуулан хуульзүйн туслалцаа үзүүлж байна. 2014-2020 онд нийтдээ 62502 иргэнд хуульзүйн зөвлөгөө өгсөн, эрүүгийн 17506 хэрэгт 19 042 холбогдогчид өмгөөлөл үзүүлсэн. Сүүлийн 3 жилд өмгөөлөх үйлчилгээ 10 хувиар өссөн байна.

 

461 дүгээр ангид эрүүдэн шүүдэг асуудал байхгүй. 461 дүгээр анги ХЭҮК, прокурор, камерын хяналтанд байдаг.

 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Цалин мөнгө хангалтгүйгээс орон нутагт тэтгэвэрт гарсан хүмүүс эсвэл дөнгөж төгсөж ирсэн туршлага хүүхдүүд харагддаг. Энэ хуулиар цалин нь яаж нэмэгдэх вэ? Байр, унаа, шатахууны асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

 

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Өнөөдөр 72 улсын өмгөөлөгч үйл ажиллагаа явуулж байна. Тэдний цалин дунджаар 840 000 төгрөг байгаа. Анх хууль батлагдахад цалин 500 000-аас эхэлж байсан. Хуулийн төсөлд улсын өмгөөлөгчийн нийгмийн баталгаатай холбоотой хэд хэдэн зохицуулалт орж байгаа. Жишээ нь: Аймгийн төвд тасралтгүй ажилаж байгаа улсын өмгөөлөгчид 6 сарын, суманд бол 12 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг 5 жил тутамд олгохоор заасан.

 

Мөн улсын өмгөөлөгчийн цалинг шүүгч, прокроруудтай дүйцэхээр буюу 1.5-2 сая төгрөг болгох тооцоо гарсан. Улсын өмгөөлөгч нарын дундаж нас 40 байна.

Shuud.mn
Сонин хачин
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12
B.Enkhbayart ajlin undur amjilt husiye.
2022-01-11