"Нарантуул” худалдааны төвийн хашаанд чингэлэг шатжээ
2022-01-11

 

"Нарантуул” худалдааны төвийн хашаанд Чингэлэг шатжээ.

 

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны “Нарантуул” худалдааны төвийн хашаанд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан байна.

 

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан “Хүнс-Экспрес” ХХК-ийн чингэлэгт хүнсний бараа материал шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.

Shuud.mn
Сонин хачин