Токаев: Энхийг сахиулагчид Казахстанаас гарна
2022-01-11

 

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн болох Казахстан улсын Ерөнхийлөгч улс оронд нь эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор тус байгууллагаас дэмжлэг хүсэн, улмаар ХАБГБ-ын энхийг сахиулагчид Казахстанд ирэн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Эдгээр энхийг сахиулагчид Казахстанаас хэзээ гарах талаар Токаев мэдэгдэл хийжээ. 

 

Тодруулбал, ХАБГБ-ын энхийг сахиулах хүчнийг гаргах ажил хоёр хоногийн дараагаас эхлэн, 10 өдөр үргэлжилнэ гэж Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев  мэдэгджээ.

 

"ХАБГБ-ын энхийг сахиулах хүчний үндсэн зорилт амжилттай хэрэгжсэн. Хоёр өдрийн дараагаас энхийг сахиулагчдыг шат дараатай гаргаж эхэлнэ. Энхийг сахиулагчдыг гаргах ажил 10 хоног үргэлжилнэ" хэмээн Токаев парламентад хэлсэн үгэндээ онцолжээ. 

 

Энхийг сахиулагчид  

Одоо Казахстанд Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна. Энэ байгууллагад Казахстан улс гишүүн орныхоо хувиар нэгдүгээр сарын тавны өдөр дэмжлэг хүсэн хандсан. Ингээд ХАБГБ Казахстан руу энхийг сахиулагчдыг илгээхээр болсноор нэгдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Оросын цэргүүд Казахстаныг зорьсон юм. Энхийг сахиулагчид нэн чухал цэргийн, төрийн, нийгмийн объектуудыг хамгаалах бөгөөд тус улсад нөхцөл байдал тогтворжих хүртэл үүрэг гүйцэтгэнэ гэж мэдээлж байлаа.


 

Казахстанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид 

Казахстанд нийт 2,5 мянган хүний бие бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах ажиллагаа явагдана. 

 

 ОХУ-ын зэвсэгт хүчнээс           1950 

  Беларусийн Зэвсэгт хүчнээс   100

  Киргизийн Зэвсэгт хүчнээс      150

  Арменийн Зэвсэгт хүчнээс      100

 Тажикистаны Зэвсэгт хүчнээс   200 цэргийн алба хаагч оролцож байгаа бөгөөд эдгээр орнуудын цэргийн алба хаагчид нь голчлон агаарын десант болон гвардын десантын дивизийнхэн байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАС ХЭРХЭН ЗЭЭЛ АВДАГ ТАЛААР МИНИЙ МЭДЭЭЛЛИЙГ УНШААРАЙ. Намайг КАРОЛИН гэдэг, би өрх толгойлсон эцэг, эх, нөхөр маань нас барахаасаа өмнө бидэнд маш их өр үлдээсэн тул би их хэмжээний өрийг хэрхэн төлөх талаар маш их эргэлзэж, бухимдаж байсан. Нэг өдөр би интернетээр явж байхдаа sky experience loan-ийн талаарх гэрчлэлтэй (сониа) тааралдсан тул би тус компанийн шуудангаар (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail) 5 жилийн хугацаатай 85,000 еврогийн зээл авах хүсэлт гаргасан. .com). Миний хувьд юу хийснийг дэлхий нийтэд мэдэгдээрэй, намайг хамгийн их гайхшруулсан нь миний зээлийг 48 цаг хүрэхгүй хугацаанд 2 хувийн хүүтэй баталсан. Одоо би нөхрийнхөө өрийг барагдуулж, хувийн амьдрал, бизнесээ эхлүүлсэн. Би дөнгөж сая тангарагтаа биеллээ. Тиймээс та ямар ч төрлийн 2-оос доошгүй хувийн зээл авахыг хүсвэл SKY EXPERIENCE ЗЭЭЛИЙН КОМПАНИУДАД хандаарай. түүний имэйлд (contact@skyexperienceloan.com) эсвэл (skyexperienceloan@gmail.com). түүний http://www.skyexperienceloan.com/ вэбсайтад зочилно уу.
2022-01-12