Хойд Солонгосын пуужин Өмнөдийн цэргийн шинжээчдийг гайхшруулав
2022-01-12

Нэгдүгээр сарын 11-ний өглөө Хойд Солонгос дахин пуужин харвасан талаарх мэдээлэл гарсан. Он гарсаар Хойд Солонгос хоёр дахь удаагаа пуужин хөөргөж байгаа нь энэ бөгөөд энэ удаагийн пуужин Өмнөд Солонгосын цэргийн шинжээчдийг ихээхэн гайхшруулсан талаар Регнум агентлаг, РГ сонин мэдээлжээ. 

 

Өмнөд Солонгосын цэргийнхэн мягмар гаригт хөөргөсөн БНАСАУ-ын пуужингийн талаарх тодорхой мэдээлэл танилцуулсан байна. Тэдний үзэж байгаагаар, өчигдөр хөөргөсөн пуужин нь дуунаас хэт хурдан байж болзошгүй бөгөөд Өмнөд Солонгосын пуужингаас эсэргүүцэн хамгаалах системд ноцтой аюул учруулахуйц байсан гэнэ. 

 

Тодруулбал, нэгдүгээр сарын 11-ний 07:27 цагт Хойд Солонгос Япон тэнгисийн зүг Чаган мужаас "үл мэдэгдэх пуужин" харвасан юм. Ердөө хэдхэн хоногийн өмнө, нэгдүгээр сарын тавны өдөр мөн энэ газраас Хойд Солонгос пуужин хөөргөж байсан бөгөөд энэ нь дуунаас хэт хурдан, байруу дөхөхдөө маневралдаг гэж Хойд Солонгос мэдэгдэж байв. 

 

"Чаган мужаас Дорнод /Япон/ тэнгис рүү чиглүүлэн 7.27 цагт Хойд Солонгос пуужин хөөргөснийг бид бүртгэсэн. Пуужин 700км зайг туулж, 60 км өндөрт ниссэн бөгөөд дээд хурд нь дууны хурдаас 10 дахин их байсан юм. Бидний дүгнэснээр, энэ пуужин нь нэгдүгээр сарын тавны өдөр хөөргөсөн пуужинтай харьцуулахад илүү боловсронгуй пуужин байна. Одоогоор Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх бүхий байгууллагууд хөөргөсөн упужингийн бусад мээдэлэл болон онцлогуудыг судалж байгаа" гэж Бүгд Найрамдах Солонгос Улсын зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо сэтгүүлчдэд мэдэгджээ. 

 

Энэ удаад хөөргөсөн пуужин нь дуунаас хэт хурдан пуужин байх магадлал өндөр гэж шинжээчид онцолж байгаа бол Өмнөд Солонгосын албаны этгээдүүд энэ асуултад шууд хариулахаас зайлсхийсэн байна. БНАСАУ нэгдүгээр сарын тавны өдөр хөөргөсөн пуужингаа дуунаас хэт хурдан гээд энэ пуужин 60 км хүртэлх өндөрт 700 км зайг туулсан гэж мэдэгдэж байлаа. Мөн энэ пуужин маневр хийж, байгаа оносон гэж Хойд Солонгос баталсан юм. 

 

Тухайн үед Өмнөд Солонгос энэ пуужинтай холбоотой үнэлэлт дүгнэлт хийгээгүй ч Хойд Солонгосын мэдэгдлийг "хэтрүүлсэн" хэмээн мэдэгдэж байв. Гэтэл энэ удаад Хойд Солонгос мөн ижил пуужин хөөргөж, Өмнөд Солонгосын цэргийнхний эргэлзээд хариу өгч, пуужингийн тусгал, нислэгийн өндрийг батлаж байгаа мэт санагдаж байгаа талаар ажиглагчид онцолжээ.

 

БНАСАУ-ын мэдэгдэл үнэн бол энэ улс Өмнөд Солонгосын зэвсэглэлд байгаа, бусад газарт ч ашиглагддаг пуужингаас эсэргүүцэн хамгаалах системүүд амдан устгахад тун хүнд, дуунаас хэт хурдан пуужин боловсруулах тал дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа бололтой. Энэ төрлийн анхны пуужинг хөөргөсөн талаарх мэдээлэл өнгөрсөн оны есдүгээр сард гарч байлаа. Үүнийгээ БНАСАУ “Хвасон-8” хэмээн нэрлэсэн юм. Харин одоо үүнтэй адил дахин хоёр пуужинтай болжээ. 

 

Хойд Солонгос ийнхүү хүчирхэг пуужингууд хөөргөсөн нь дипломат хүрээнийнхнийг хөдөлгөөнд орууллаа. Өмнөд Солонгосын  Засгийн газар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулан, нөхцөл байдлыг хэлэлцсэн юм. Ингээд энэ хурлын дүнгээр, Өмнөд Солонгосын Засгийн газраас “ихээхэн санаа зовниж байгаагаа” илэрхийлээд, нөхцөл байдлыг тогтворгүйжүүлэхээ зогсоохыг Пхеньянд уриалан, “үр дүнтэй яриа хэлэлцээ”-д эргэн нэгдэхийг уриалсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хойд Солонгосыг устгах хэрэгтэй, ямар ч хэрэггүй улс, улс ч гэж дээ, Солонгосоос зэвсгийн хүчээр салан тусгаарлаад бгаа хогийн улс, улс ч гэж дээ, нэг нь хөгжингүй улс бхад нагөөх нь ядуурлын туйл болсон тийм хачин гажиг тэр бүдүүн нөхөр.
2022-01-16
БНХАУ-н тусламжаар хийсэн байогүй дээ. Пийжингийн сэлбэг дээр Made in china гэсэн байгаа.
2022-01-14
Za hoiduud puujingiin tehnologoor delhiid 4 erembledeh shivdee.Manaih daan ch gazar zuin bairlal araggui l taalamjgui bnaa
2022-01-13