ДЭМБ: Хоёр сарын дараа Европын хүн амын тал нь омикроны халдвар тусна
2022-01-12

Дэлхийн ихэнх оронд бүртгэгдсэн омикрон штамм дельта хувилбартай харьцуулахад маш хурдацтай тархдаг гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байгаа юм. 

 

Тиймдээ ч ойрын 6-8 долоо хоногийн дотор Европын хүн амын 50-иас дээш хувь нь коронавирусийн омикрон штаммын халдвар авах тооцоо гарсан гэнэ. Энэ талаар Вашингтоны их  сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэнгийн таамаглалаас иш татан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын хэлтсийн тэргүүн Ханс Клюге мэдэгджээ. 

 

"Европ тивийн хүн амын 50 гаруй хувь нь ойрын зургаагаас найман долоо хоногт омикрон штаммын халдвар авна гэж Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн таамаглаж байгаа" хэмээн Клюег мэдэгджээ. 

 

Омикрон штамм анх 2021 оны 11 дүгээр сард Африкт бүртгэгдэж байв. АНУ, Японы эрдэмтэд шинэ штамм нь уушгинд аюул багатай гэсэн бол ӨАБНУ-ын эрдэмтэд энэ халдвараас үүдэлтэй нас баралт бага гэж мэдэгдсэн. Гэсэн ч ДЭМБ энэ штамм "аюул бага" гэж ойлгох нь ташаарал гэдгийг анхааруулсаар байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин