Путин Буриад, Тувагийн нүүрсний экспортыг нэмэгдүүлэхээр боллоо
2022-01-12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хакаси, Буриад, Тувагаас нэмэлтээр экспортлох нүүрсний хэмжээг есөн сая тонн болгохыг зөвшөөрчээ. Якутад нүүрсний олборлолтыг нэмэгдүүлсний улмаас эдгээр бүс нутгуудаас гарах нүүрсний экспорт хоёр дахин буурч, тэнд ажиллах уурхайнууд нэг тэрбум долларын алдагдалд орох эрсдэл тулгараад байсан тул ийм шийдвэр гаргасан талаар РБК агентлаг мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, 2022 онд Хакаси, Буриад, Тувагаас дорнод чиглэлд төмөр замаар нэмэлтээр есөн сая тонн нүүрс экспортлохыг чухалчлан үзэхийг Ерөнхийлөгч Владимир Путин зөвшөөрсөн байна. Энэ талаар Путиний туслах Игорь Левитиний захидалд өгүүлсэн бөгөөд эдгээр гурван бүс нутгаас голчлон нүүрс тээвэрлэх шаардлагатай талаарх захидлыг өнгөрсөн оны 12 дугаар сарын есний өдөр нэгдүгээр шадар сайд Андрей Белоусов Путинд илгээсэн гэж РБК агентлаг мэдээлжээ. 

 

Тэрбээр энэ жил Хакаси, Буриадаас нийтдээ 18 сая тонн орчим нүүрс (бүс нутаг бүрээс есөн тонн, Хакасийн квотод Тувагаас нийлүүлэх 0.4 сая тонн нүүрс багтжээ) тээвэрлэхийг Оросын Төмөр замд үүрэгдэхийг  санал болгожээ. Ийм зохицуулалтыг Кузбасст хийгээд хэдэн жил өнгөрч байгаа бөгөөд 2021 онд Кузбассаас Алс Дорнодын боомтууд руу 53 сая тонн нүүрс тээвэрлэх, 2022 онд 58 сая тонн нүүрс тээвэрлэх квот тогтоосон байв.

 

Дээрх захидалд санал болгосон 18 сая тонн нүүрс гэх квот нь 2018-2020 онуудад Буриад, Хакасаас хийсэн экспортын жилийн дундаж үзүүлэлт юм байна. 2020 онд Хакасаас Оросын төмөр замаар нийт 11.5 сая тонн нүүрс экспортлохоор зөөсөн, харин Буриадаас 9.8 сая тонн нүүрс татжээ. Гэвч 2021 онд "Транссиб" болон БАМ төмөр замуудаар энэ хоёр бүс нутгаас нүүрс татах ажлын хэмжээ 40-60 хувь буурсан байна. 2021 онд Буриад 5.9 сая тонн нүүрс, харин Хакаси таван сая тонн нүүрсийг дорнод чиглэл рүү илгээсэн гэж Оросын Төмөр замын төлөөлөгч РБК агентлагт мэдээлжээ. 

 

Буриад болон Хакаси дахь нүүрсний гол үйлдвэрлэгч нь СУЭК (Сибирийн нүүрсний эрчим хүчний компани) бөгөөд энэ компани жил бүр 100 сая гаруй тонн нүүрс олборлодог аж. Харин 2020 онд энэ компанийн олборлолт таван хувиар буурсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хаха:
жэнкогын оросоор нүүрс зөөх гэдэг үлгэрт итгээд байсан сайд дарга нар одооч ажлаа хийсээрл байну
2022-01-12
mongolchuudin exportin hemjee ulam bagasch baigaad JENKO, A.GANSYH 2-t #bayarlalaa# gej heleh baih
2022-01-12
Худ:
Женко Оросоор нүүрс зөөнө гэл үү, яасан
2022-01-12