Өөрийгөө тусгаарлахаас өөр эмчилгээ байхгүй!
2022-01-12

Монгол Улсад коронавирусийн омикрон хувилбар аль хэдийнэ тархжээ. Эрүүл мэндийн яамны тоолж байгаагаар бол 17 шинжилгээнээс омикрон илэрсэн ч нийгэмд аль хэдийнэ эх захаа алдсан. Үнэндээ эмч нар нь ч томуу, омикроноо ялгахгүй сууж байна. Түргэвчилсэн тест ч эргэлзээтэй учраас ПСР шинжилгээ өгч л өөрийгөө ханиад хүрсэн эсвэл коронавирусийн халдвар авсан уу гэдгийг тодорхойлох боломжтой. Харин омикроны хувилбар эсэхийг тогтооход дахиад 14-16 хоног шаардлагатай гэж байгаа.

 

 

Гэхдээ ПСР шинжилгээг хүссэн зоргоороо өгч чадахгүй. Дүүрэг бүрт нэг цэг ажиллаж байгаа бөгөөд өдөрт 50 хүнээс шинжилгээ авч байна. Цаана нь хичнээн хүн очерлож байгаагаас үл хамаараад хаалгаа барьж байна. ХӨСҮТ-д очиж урт дараалалд зогсч болно. Харин та мөнгөтэй бол хүссэн газраа ПСР шинжилгээ өгч болно, багадаа 100 000 төгрөгтэй байх шаардлагатай.

 

Танд дараах шинж тэмдэг илэрвэл ОМИКРОН туссан байх өндөр магадлалтай.

 

Халуурах

Ханиах

Хоолой өвдөх

Нусгайрах

Бүх биеийн булчин өвдөх

 

Энэ бүхэн нь ханиадны шинж тэмдэг учраас иргэн байтугай эмч ч ялгахгүй байгаа хэрэг. Нэгэнт шинж тэмдэг илэрсэн бол ямар хариу арга хэмжээ авах вэ гэвэл:

 

-Өрхийн эрүүл мэндийн төв болон 119-руу залгаж зөвлөгөө мэдээлэл авах

 

-Гэртээ байх

 

-Өөрийгөө тусгаарлах

 

-Дархлаагаа дэмжих гээд л болоо. Ямар нэг гоц гойд, омикронд гэж тусгайлсан эмчилгээ байхгүйг ХӨСҮТ-өөс мэдээлж буй. ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд бол өөрийгөө тусгаарлаж, бусдад халдаахгүй байхыг л зөвлөж байна.

 

Тэгэхээр шинж тэмдэг илэрсэн бол шинжилгээ өгөх гэж цаг хугацаа, мөнгө зарлагадах ч шаардлагагүй. Өрхийн эмнэлэг ч хэрэггүй, үнэндээ өрхийн эмч нар тоохоос тоохгүй нь олон. Тиймээс ЭМЯ-ны хэлснээр өөрийгөө тусгаарлаад, дархлаагаа дэмжиж, өөрийн мэддэг ханиадны эмчилгээг хийгээд эхэлбэл илүү хурдан эдгэрэх магадлалтай.

 

Иргэд сэтгэлзүйн бэлтгэлтэй, мэдээлэлтэй байгаа, коронавирусийн халдвартай хамт хоёр жил амьдарлаа шүү дээ. Харин манай төр, засгийнхан бол өчигдөр ковид дэгдэж буй мэт сүржигнээстэй. Иргэдийг төөрөгдүүлж, айдаст автуулах тактиктай ч юм уу. Эрүүл мэндийн яамныхан бол бүр зовлонтой. Сайд нь хаалгаараа нэг зүйл ярихад бас нэг албан тушаалтан нь цонхоороо өөрийг хашгирч байдаг. 

 

Ямар ч байсан ханиадны шинж тэмдэг илэрсэн л бол энгийн ханиад гэж алгуурлаж болохгүй. Магадгүй омикрон ч байх боломжтой. Шинжилгээ өгөх гэж цаг хугацаа, мөнгө зарлагадахын оронд өөрийгөө эмчлэхийг илүүд үзэх нь дээр бололтой. Төр засаг ч биднийг амь амиа бодоорой гэж аль хэдийнэ хэлсэн дээ.

 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Rush Qin:
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
2022-01-28