Утаа зөвхөн “Байгаль орчны асуудал” уу
2022-01-12 09:57

"Шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэнээс болоод агаарын бохирдол ихсээд байгаа юм шигээр 2 өдөр ярилаа, сэвлээ. Бүр УИХ-ын гишүүд дэлгэцийн өмнө БОАЖ-ын сайдаасаа асуусан мэтээр зарим нэг нөхдүүд сэвэв. Уг нь шахмал түлш тойрсон асуудлыг УИХ-ын гишүүд маш сайн мэдэж байгаа. Тэд өнгөрсөн жил “Утааг 50 бууруулж чадлаа. Ирэх жил 80 хувь болгоно” гэж ирээд л лоозогнож байсан.

 

 

Тэгтэл давхар дээлийн сургаар тараа таниулж нийслэлийн утааг бууруулахад хувь нэмрээ оруулах нь битгий хэл хэн нэгнийг буруутгаж, бүр яллах гэж чичирч байгаа нь харагдаж байна. Ингэж увайгүйтэж байхаар нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд 26 мянгаар нэмэгдсэн нь бага боловч нөлөөлсөн. 2014 оноос хойш айл өрхүүдийн зууханд шинэчлэлт ер хийгээгүй.

 

Зориулалтын зуухны үнэ дор хаяж 500-800 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэх зэрэг шалтгаан утаа ихсэхэд нэмэрлэж байгааг яагаад хэлэхгүй байгаа юм бол. Өнөөдөр зөвхөн түлшний үнийг хөнгөлж бусад асуудлыг нь орхигдуулсан учраас утаа нэмэгдэж байгаа юм Товчхондоо бол зориулалтын зуухан 4-5 цаг шатаж байж дуусах ёстой шахмал түлш энгийн зууханд 2-3 цаг шатаад дуусчхаж байна. Түүнээс биш үнийг нь хөнгөлчхөөр айл өрхүүд их түлээд байгаа хэрэг огтоос биш.

 

Айлын гэр дээр утааны тортог, хөлдөөх гээд гадаа тавьсан буузны өнгийг хараад гишүүд юм бодох ёстой байтал салбарынхаа сайдыг боорлох маягтай байгаа нь шууд утгаараа “Давхар дээл”-тэй холбож бодоход хүргэж буй юм. Уг нь УИХ-ын гишүүдийг тойргийнх нь ард иргэд нэрнийх нь өмнөх жижигхээн дугуйг хүрээнээс нь халиачхалгүй их л цэвэрхэн дугуйлж байж гаргаж ирсэн. Тэгвэл гишүүд эргээд яагаад сонгогчдодоо тэдэн шиг нямбай, сэтгэл гаргаж яагаад болохгүй гэж... Нөхцөл байдал, бодит үнэн ийм байгаа нь дор бүрнээ нийслэлийн утааг бууруулахад нэг зэрэг ажлаа хий гэдгийг харуулж буй хэрэг.

 

Тэгээд ч Засгийн газрын хуралдаан дээр ярьсан асуудлыг өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар ярьсан мэтээр 180 хэм эргүүлэх сонирхол хэнд байгаа нь ч сонин юм. Утаа бол зөвхөн БОАЖЯ-ны асуудал биш, нийслэлд ажиллаж, амьдарч байгаа дарга цэрэг, Дагдан Готов, УИХ-ын гишүүн, уранхай ноорхой хувцастай хэний ч асуудал. Яагаад гэвэл бид бүгдээрээ нэг л агаараар амьсгалж байгаа учраас тэр.

 

Эх сурвалж: www.zaluucom.mn

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26