Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардлаа
2022-01-12

 

"Эрхэм нандин сувд" ТББ-аас Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүллээ.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл “Энэ бол ямар нэгэн улс төрийн арга хэмжээ биш. Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалахаар зогсож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийгмийн нэг хэсэг байсаар ирсэн. Байх ч болно. Манай хүүхдүүдийн Монгол Улсад эсэн мэнд, аюулгүй орчинд амьдрах эрх нь хязгаарлагдаж байна.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тойрсон маш олон асуудал бий. Нийгмийн халамжийн үйлчилгээний тэтгэмж хангалтгүй байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авч буй тэтгэмж 188.000 төгрөг. Энэ мөнгөөр амьдрах уу гэдгийг асуумаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 188.000 төгрөг эм тариандаа ч хүрэхгүй.

 

Өнөөдөр энэ асуудлаар Засгийн газар хуралдах байх. Засгийн газар нааштай шийдвэр гаргахгүй бол  дараа дараагийн алхам хийнэ. Эцэг эхчүүд бид хүүхдүүдээ аваад гудамжинд гарна. Хүний тооноос хасаж байгаа бол тэрийгээ хэл.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардах бичиг хүргүүлж байна. Бидэнд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй. Хүүхдүүд маань эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрх эдлэх ёстой. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нарийн тоо судалгаа байхгүй" гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26