Токаев: Чинээлэг иргэд бусадтайгаа хөрөнгөнөөсөө хуваалцах ёстой
2022-01-12 11:21

Казахстанд нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн шингэрүүлсэн хийн үнэ хоёр дахин нэмэгдэж, улмаар үүнийг эсэргүүцсэн иргэд нэгдүгээр сарын хоёрны өдрөөс олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв. Ингээд Казахстаны эрх баригчид жагсагчдын шаардлагыг хүлээн авч, үнийг бууруулан, Засгийн газраа огцруулж байлаа. Гэсэн ч байдал намжилгүй, эмх замбараагүй байдал, үймээн самуун дэгдсэн юм.

 

Улмаар Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас дэмжлэг хүсэн, тус байгууллагын энхийг сахиулагчид Казахстанд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд нөхцөл байдал намжсан тул пүрэв гаригаас эхлэн энхийг сахиулагчид Казахстанаас гарахаар болсон байна. 

 

Түүнчлэн нөхцөл байдал намжин, хэвийн байдалд орж байгаа энэ үед Казахстаны шинэ Засгийн газрыг нэгдүгээр сарын 11-ний өдөр томиллоо. Мөн парламентад хэлсэн үгэндээ Касым-Жомарт Токаев хүнд үеийг хамтдаа туулах уриалга гаргажээ. Тэр дундаа Казахстаны чинээлэг иргэдийг санхүүгийн хуримтлалаасаа ард түмэнтэйгээ системтэйгээр хуваалцахыг уриалсан байна. 

 

"Ерөнхийлөгч Елбасы (shuud.mn: Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг хэлж байна) -ийн ачаар манай улсад ашиг орлого сайтай компаниудын групп, олон улсын хэмжүүрээр ч чинээлэгт тооцогдох хүмүүсийн давхарга үүссэн. Эдгээр хүмүүс Казахстаны ард түмэнтэй хуваалцаж, системтэйгээр, байнга туслах цаг нь ирсэн гэж үзэж байна"  хэмээн Токаев мэдэгдсэн байна.

 

Ийнхүү чинээлэг иргэд бусадтай хөрөнгөө хуваалцахад зориулан "Казахстаны ард түмэнд" нэртэй сан байгуулж байгааг Токаев зарлаад энэ сангийн байнгын ивээн тэтгэгчдийг олохыг үүрэг болгожээ. 

 

"Энэ бол Ерөнхийлөгч эсвэл Засгийн газар, өөр нэг төрийн байгууллагын сан биш. Энэ бол бүх казахстанчуудын сан. Энэ бол ард түмний сан. Энэ сан аль нэг захиргаа эсвэл засгийн газрын дэргэд үйл ажиллагаа явуулахгүй. Нэр хүнд бүхий ажиглах зөвлөлийг байгуулна. Шударга, хариуцлагата удирдлагыг томилно" хэмээн Токаев цохон тэмдэглсэн байна. 

 

Энэ сангийн үйл ажиллагаа нээлттэй, тайлан тооцоо гаргадаг, нийгэм хяналт тавьдаг байх нөхцлийг хангана гэж Токаев мэдэгдсэн байна. Сангийн төлөвлөгөө, төсөв, төслийг тусгай сайтад нийтлэх бол санхүүжилтийг хувийн болон төрийн байгууллагуудаас татах аж. Энэхүү сангийн хөрөнгөд сугалаа эрхэлдэг байгууллага, бүртгэлийн төв болон бусад монополь байгууллагуудаас албан журмаар татаас аван оруулах юм байна.

 

"Казахстаны ард түмэнд" сан эрүүл мэнд, боловсрол, нийгмийн дэмжлэгийн салбар дахь бодит асуудлыг шийдвэрлэх ажлыг хийх гэнэ. Тухайлбал, ховор төрлийн өвчинтэй хүүхдүүдэд туслах бөгөөд "ихэнх хүүхдүүд эмчлүүлэхэд ар гэр нь зардлыг нь дийлдэггүй" хэмээн Ерөнхийлөгч Токаев онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зөв л сэтгэж дээ.Үймээн самуун нь намжаасай. Баахан газрыг шатааж, дэлбэлж, тоночихоод хохирлыг нь дараа нь татварын мөнгөөр барагдуулна. Утга учиргүй үймээн смауун дэгдээгчдийг дагаж хэрэггүй.
2022-01-15
Худлаа мөн ч их хуцах юм даа..Казакстаны асуудал Монголчуудад ёстой падгүй...
2022-01-15
Зочин:
Иймэрхүү зохиомол айлган сүрдүүлж олсон мөнгөөр "Ард түмний" гэсэн сүржин нэр зүүж уянгалах нь хол явахгүй сүйрдэг жамтай. Дарангуйлагчдын ээлжит утгагүй жүжиг.
2022-01-15
Назарбай шигээ өөрөө дахиад 30 жил эзэн суух биз ккккк Казастан нэгэнт Оросын хүүхэлдэй болсон биздээ. Токай хүүхэлдэйн хаан
2022-01-14
Гонж,хэзээ баячууд ядуучуудад хөрөнгө тасалж өгч байсан.Энэ бас л зөөнсөн байна.тэгсэнээс газрын баялагийш тэгш хувиарлана гэвэл.үнэнд нийцэх байна.
2022-01-14
Тийм ээ хэзээ ч тэнэг кипчакуудын үлдэгдэлүүд тэнэг казакуудтай эн зэрэгцэхгүй
2022-01-14
Зочин:
Манайх ийм сан байгуулах хэрэгтэй.соц ын үеийн объектуудыг хямдхан хувьчлаад авчихсан нөхдүүдийн судалгаа гаргаж тэдэнд нэг удаа боломж олгоод хэрвээ үгэнд орохгүй бол хурааж авах хэрэгтэй
2022-01-14
Үнэн хаана байна:
Гадны хорлон сүйтгэгчид зүгээр нэгдмэл орон руу ийм замаар нэвтэрч үймээн гаргаж чадахгүй. Гадныхан ажиглаж байгаад нөхцөл бүрдэхээр нь орж ирж үймээн самуун гаргасан. Манайд тийм нөхцөл бүрдэхийг эрлийзүүд өдөр бүр хараад л суугаа. Хүрэлсүх их баяжсан байж болно. Үүнээс сургамж авахгүй бол монголчууд амийг нь авч байж л салах улс. Хүрэлсүхээ! Баяжих тухай дараа нь бод. Эхлээд ард түмнээ бод.Чамайг гаргаж ирсэн ард түмэн чинь туйлдаж байна шүү. Нэг л өдөр тэнгэр ниргэж магадгүй. Ингэхгүйн тулд улс орныг хөгжүүлэх том төслүүдээ дэмжин гаргаж ирж ард олныхоо амьдралыг дээшлүүл! байж болно.
2022-01-13
Буян:
Токоев төрөөс .улсаас ямар нэгэн хэмжээгээр идсэн бол идсэнээ .идээгүй нь сэтгэл гаргаад иргэдтэйгээ хуваалцаач гээд байгаа юм биш үү ойлгохгүй байна уу том ярьж тоймлох гээд байгаа гаруудаа
2022-01-13
Зочин:
Энэ новш Казакстаны ард түмэнд дүүжлүүлэх өдөр удахгүй биз дээ. Назарбаевыг улсаасаа гаргаж зугатаалгасан. Назарбаевын утсан хүүхэлдэй шүү дээ. Ард түмнээ террорист гэж цоллоод өчиггүй бууд гэдэг ерөнхийлөгч гэж анх удаа л харлаа. Тэгээд бүр харийн цэргүүдийг оруулж ирээд шүү. Урвалт мөн биз дээ.
2022-01-12
Хаха. Овоо юм бодсон чинь ёстой дүффц
2022-01-12
hevee:
chadnuudaa he he manaid 300 baychuud bn gej tuhain erunhiilegch zarlaad bsn . odoo 3000 r togtohgui boloo bizdee
2022-01-12
зочин:
Боломжийн санаачлага байна манайд сан байгуулвал өгөх хүн гарах болов уу.
2022-01-12
Назар ахын талынхан ард түмэнээ ашиглаад Зэвсэг хэрэглэсэн Дээрээс нь путин ах далимдуулаад Ороод иржээ
2022-01-12
Ahya:
Эргүү үхэр монголчууд хэзээч энэ зэрэгт хүрэхгүй
2022-01-12
Тийм ээ хэзээ ч тэнэг кипчакуудын үлдэгдэлүүд тэнэг казакуудтай эн зэрэгцэхгүй
алма-атад 20 мянган террорист нэвтэрч, дайралт хийсэн гэж солиордог тэнэг өвгөн.
2022-01-12
Назарбаявын ачаа үүрэгч л байна.160 аад иргэд үрэгдэж ард түмэн нь бараг хэвэндээ үлдэв шив дээ. Олигархууд хэвээрээ!
2022-01-12
Nam bus irgen:
Manaid iim san baiguulaad hulgaichuudiin hulgailsan mungiig ni tatan tuvluruulbel ovoo yum tsuglarna daa.
2022-01-12
Boljiinshdee
2022-01-12