Хятад улс муу эцэг, эхтэй тэмцэнэ
2022-01-12

Хятадад гэр бүлийн хүмүүжлийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Энэ нь хүүхдүүдэд хандах эцэг эхийн үүрэг хариуцлагыг тодорхойлсон Хятадын анхны эрхзүйн акт гэж Глобал таймс мэдээлжээ. 

 

Өмнө нь эцэг, эхийн хариуцлагыг боловсрол, насанд хүрээгүйчүүдийг хамгаалах тухай хууль болон бусад баримт бичигт хэсэгчлэн зааснаар л зохицуулдаг байсан гэнэ. Харин тусгайлан хууль гаргаснаар Хятад улс хүүхдийн хүмүүжлийг төрийн хэрэг хэмээн үзэх болсон талаар эх сурвалж мэдээлжээ. 

 

"Хуулийн зорилго нь эцэг эхчүүдийг хариуцлагатай байж сургах, тэд хүүхдээ хүмүүжүүлэхэд хүндрэл, асуудалтай тулгарвал төрөөс тусламж дэмжлэг үзүүлэх явдал юм" гэж БНХАУ-ын Улс төрийн шинжлэх ухааны их сургуулийн Эрхзүйн судалгааны төвийн орлогч захирал юань Ниннин мэдэгдсэнийг CCTV дамжуулсан байна. Шинэ хуулинд хүүхдүүд нь хичээл таслах, мөрийтэй тоглох, мансууруулах бодис хэрэглэх, порно кино үзэх зэрэг зүй бус үйлдэл гаргавал эцэг эхийг нь шийтгэх талаар ч тусгажээ. 

 

Анхлан энэ хуулийн төслийг боловсруулагчид хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг эхчүүдийг мөнгөөр торгох, эрх чөлөөг нь хасах зэрэг шийтгэл нэвтрүүлэхээр төлөвлөж байсан ч өнгөрсөн оны намар энэ талаар олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дараа ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. Тиймээс хуулийн төсөлд торгох, шийтгэх биш харин "муу эцэг эхчүүд" тусгай сургалтад сууж, хүмүүжлийн яриа сонсох ёстой гэж тусгасан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монголын ардчилалаас хариуцлагагүй хүмүүс л төрнө.
2022-01-12