Хүүхдийн сэргээн засах төв ажиллаж эхэллээ
2022-01-12

Хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төв Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд өнөөдөр нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. 

 

 

Тус төв нь 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэх ортой, амбулаторын тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хүүхдийн сэтгэл засал, хэл засал, арт эмчилгээ, протез эмчилгээг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэн нийслэлийн хэмжээнд тусламж үйлчилгээг үзүүлэх аж.

 

 

Хүүхдийн онцлогт тохируулан гэмтлийн болон хүнд өвчлөлийн дараах нөхцөл байдал, амьдралын хэв маягийг сайжруулах чиглэлээр ийнхүү 30-аад төрлийн эмчилгээнд 0-16 хүртэлх насны хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

 

Тухайлбал сүүлийн жилүүдэд тулгамдаад буй асуудал болох хүүхдийн хэл ярианы хөгжилд хэл заслын кабинет нээж өдрөөр 30 хүүхдийг хэл заслаар эмчлэх боломжтой сэргээн засах эмчилгээг хийх юм.

 

 

Хүүхдийн сэргээн засах төв нь 1962 онд 0-3 насны хүүхдийг хүлээн авч хүмүүжүүлэх, саатуулах газар /Ясли/ зориулалттай байгуулагдсан бөгөөд 1990 оноос “40 дүгээр сувилал” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, нөхөн сэргээх, сувилах, сэргээн засах тусламж үйлчилгээний клиник сувилал болон ажиллаж байсан юм.

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26