Гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй
2022-01-12

Засгийн газрын хуралдаанд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Танилцуулгатай холбоотойгоор зарим үүрэг даалгавар өгсөн байна.

 

 

Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд  гурав хоног тусгаарлахаар Улсын онцгой комисс өнгөрсөн сард шийдвэрлсэн.

 

Энэ шийдвэрийг цуцалж, иргэд гэрийн тусгаарлалтад гурав хоног байх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Шийдвэрийг Улсын онцгой комисс гаргана.

 


Мөн 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхэд гэрээсээ, цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг Улсын онцгой комисст үүрэг болгожээ.

 

2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 67 хувь нь хоёрдугаар тунд, 30 хувь нь гуравдугаар тунд тус тус хамрагджээ. Дөрөвдүгээр тунг 10247 хүн хийлгэсэн.

 

Энэ сарын 7-ноос Монгол Улсын болон гадаадын 18-аас дээш насны иргэнийг сайн дурын үндсэн дээр коронавируст халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунд хамруулж эхэлсэн, иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
Aimar corona tai mongol yavahgui
2022-01-12
Sogtuu tolgoilson mongoliin zasgiin gazar. Yamarch tootsoo sudalgaagui shartaj sereheeree neg shiidvel gargadag yum daa.
2022-01-12