Назарбаев Нур-Султанд байгаа гэв
2022-01-13

Казахстанд болсон үймээн эмх замбараагүй байдлын үеэр тус улсын анхны Ерөнхийлөгч, Елбасы /үндэстний тэргүүн/ Нурсултан Назарбаевыг эмчилгээ хийлгэхээр Орос руу явах гэж байгаа, өөр улс орнууд руу дүрвэсэн гэх мэдээлэл гарч байлаа. 

 

Харин Нурсултан Назарбаев Казахстаны нийслэл Нур-Султанд байгаа гэж Азербайжан дахь Казахстаны элчин сайд Сержан Абдыкаримов мэдэгджээ. 

 

"Назарбаев Казахстаны нийслэлд байгаа. Тэрбээр нөхөрсөг харилцаатай орнуудын удирдагчидтай хэдэнтээ утсаар ярьсан бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч  Касым-Жомарт Токаевтай байнгын холбоотой байгааг энд онцолъё. Тэр нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа" хэмээн элчин сайд мэдэгджээ.

 

Өмнө нь Назарбаевын хэвлэлийн алба ч мөн ноён Нурсултан Назарбаевыг эх орноосоо яваагүй гэж мэдэгдэж байв. Харин Казахстаны Orda хэвлэл Ерөнхийлөгч асан Назарбаев охидынхоо хамт хилийн чанадыг зорьсон хэмээн мэдээлж байлаа. Нурсултан Назарбаев нэгдүгээр сар гарснаас хойш олны өмнө гараагүй бөгөөд гагцхүү хэвлэлийн албаараа дамжуулан бусадтай харилцаж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бүхэл бүтэн улсынхаа нийслэлийг өөрийнхөө нэрээр сольсон гар Манайд УБ аа Намбар гээд нэрлэвэл ямар бн
2022-01-14
Гэхдээ энэ хүн Казакстаныг Казак үндэстэн давамгайсан улс үндэстэн болгож хөгжүүлсэн хүн. Хүн амынхаа бүтцийг маш сайн болгож чадсан хүн шүү.
2022-01-13
Зочин:
Элбэгдоржоо хэзээ хорих уу? АА?
2022-01-13
Энэ хулгайчаа хорих баймсан бус уу. Казакстанд тэгш бус ларангуйлалыг энэ хүний бүлэг л бий болгосон. Агуу шунал юм аа.
2022-01-13
Гэхдээ энэ хүн Казакстаныг Казак үндэстэн давамгайсан улс үндэстэн болгож хөгжүүлсэн хүн. Хүн амынхаа бүтцийг маш сайн болгож чадсан хүн шүү.