Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатараас хариуцлага нэхье
2022-01-13

Нэгэн цагт Улаанбаатарын утааг 50 хувь бурууруулсан “баатар” болоод байсан Тавантолгой түлш компанийн захирал М.Ганбаатарт гавьяа зохисонгүй. Түүний удирдсан Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаа яван чангарах бус харин ч улам дордож, нийслэлчүүд буцаад утаандаа угаартаж байна.

 

 

Хэн бүхний бодож байснаар бол энэ өвөл Улаанбаатарын утаа бараг л арилах байлаа. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн эхний жилдээ утааг 50 хувиар бууруулж чадсан учраас итгэл найдвар тавьсан хэрэг л дээ. Цөөнгүй хүний амь насыг золиослон байж хэрэгжүүлсэн энэ ажилд нийслэлчүүд тун хүлээцтэй хандаж, нөхцөл байдал илүү сайжирна гэж найдсан. Тавантолгой түлш компани шахмал түлшээ улам боловсронгуй болгож, жинхэнэ утаагүй түлш гаргана хэмээн нийслэлчүүд хүлээсэн. Гэвч сахил хүртээд шал дордов гэгч болов. Энэ өвөл Улаанбаатар дайны дараах хаягдсан хот мэт сааралтаж, иргэд хүхэрт хордож байна. Сайжруулсан түлш түлээд өнгөрсөн жил буураад байсан утаа яагаад энэ өвөл улам ихдэв гэдэгт утаагаар амьсгалж буй бүхэн хариулт хайв. Төрийнхний хариулт бол бэлэн. Энэ байдалд зөвхөн иргэд буруутай. Иргэд хямд үнэтэй түлшийг их түлээд байгаа учраас утаа ихсээд байна. Бас зуух нь муу учраас утаанд нэмэр болдог, бүр салхи гарахгүй байгаа учраас утаа бөөгнөрдөг гэхчлэнгээр бурууг амьтай, амьгүй бусад руу чихсээр өнөөдрийг хүрэв.

 

Харин одоо бол Улаанбаатарын утаа улам ихсээд байгаагийн шалтгаан тодорхой болж байна. Тавантолгой түлш компани сайжруулсан түлш үйлдвэрлэхдээ технологийн алдаа гаргажээ. Үйлдвэрлэсэн түлшийг хатаахгүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэсэн нь шатах биш уугиж утаа үүсгэн, Улаанбаатарын агаарыг улам бохирдуулж байгаа тухай хэвлэлд бичжээ. Үүнийг Тавантолгой түлш компанийн борлуулагчид ч баталж байна.

 

Баянзүрх дүүргийн борлуулагчид энэ жилийн сайжруулсан түлш чийг ихтэй, нойтон, тортогтой, утаа их гардаг, хурдан шатаж дуусдагийг хэлж байна. Товчхондоо сайжруулсан түлш чанаргүй болжээ. Өнгөрсөн жилийн түлшнээс огт өөр, чанарын хувьд эрс муудсаныг борлуулагчид хэлж байна.

 

 

Тэгэхээр Тавантолгой түлш компанийн түлш үйлдвэрлэлийн технологи, процесс, хольц бүтээгдэхүүнүүдийг судалж, шалгах зайлшгүй шаардлага үүсч байна гэсэн үг. Засгийн газар нийслэлийн утааг сая анзаарч, сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийх ажлын хэсэг байгууллаа. Яамд, нийслэлийн удирдлагын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг түлшний стандартыг ч дахин хянах үүрэгтэй. Энэ ажлын хэсэг үнэн зөвөөр ажиллаж, түлшний үйлдвэрлэлд алдаа гарсаныг тогтоовол Тавантолгой түлш компанийн захирал М.Ганбаатар хариуцлага хүлээх ёстой. Нийслэлийн сая гаруй хүн эрүүл мэнд, амь насны асуудал яригдаж байхад хариуцлага алдсан, ажилдаа эзэн болоогүй албан тушаалтан хэн гуай ч байсан хариуцлага хүлээх шаардлагатай.

 

Салхийг, иргэдийг буруутгаж байгаа төрийнхөн өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Хариуцсан ажлаа мэдэхгүй, хийж чадахгүй байгаагаа буруугаа бусдаас хайхын оронд зайгаа тавиад өгвөл илүү буян болно. Учир нь тэр ажлыг хийх чадвартай, сэтгэлтэй нэгэн байж л таараа.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Jones Patrick:
I ADVICE EVERYONE TO USE AND TRUST MAYE MUSK CYBER SECURITY SERVICES TO HELP YOU HACK AND RECOVER YOUR LOST CRYPTOCUREENCY Recoverywizardmayemusk@proton.me I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into, only to find out it was a hoax and sham. I invested over $250,000 USD estimated to be 6.79 BTC. I was unable to make any withdrawals out of my initial deposits let alone the gains he claimed I have earned even after meeting the bogus fees and charges he is always requesting. Fortunately, I got to know about RECOVERY WIZARD MAYE MUSK CYBER SECURITY HACKER through research and positive reviews on Google. After a couple of hours consulting with them, all my funds were recovered including my profits. I can’t thank Recovery Wizard Maye Musk enough. If you are a victim of being scam with fake crypto investment or clamming back your funds send to scammer wallet address or getting back lost wallet address contact Recovery Wizard Maye Musk Cyber Security Hacker for Help Consult them via: Email: Recoverywizardmayemusk@cyberservices.com Website: https://recoverywizardmaye.wixsite.com/my-site-1
2023-12-21
Зочин:
Удаанбаатарын иргэдийн амь насны наслах тоог багасгаж байгаагаа мэдэж байгаа дарга ер нь байгаа юм уу
2022-01-15
Үйлдвэрийн хүчин чадал чинь хүрэхгүй Бна. Өдөрт 3000тн биш 2000тн л хийж Чадах юм бна даа Үйлдвэрийн даргаа солио
2022-01-14
Далжий минь балбуулаад л
2022-01-14
Зочин:
Бутрамтгай болсон задарч агаартай их исэлдсэн нүүрсээр шахмал түлш хийхээр ингэдэг юм. Нүүрс ихээр нөөцөлж болохгүй. Дамжлага чинь цагаа барихгүй шахуу үйлдвэрлэж чанар доголдсон байна даа.
2022-01-14
Маш олон хүүхэд иргэд угаартаж алтан амиа алдсан Үүний хариуцлагыг хэзээ 1 цагт МАН ынхнаас нэхэх л болно. Хүний амь заавал төлөөстэй гэдгийг бүү март новшнуудаа
2022-01-13
Болж бүтэж байгаа юмыг болохгүй бүтэхгүй болгох нь ардыг аль болох тамлан зовоож тарчлаах нь МАН гэдэг мангасуудын хобби гаж дон болжээ. Үзэн ядаж байна. 70 жил дарлаж монголчуудыг үгээгүй ядуу болгож ү коммунист үзлийн боолчлолд байлгасан МАН. . Одоо 1 намаараа дарангуйлж ядууруулах үгээгүй хоосролд оруулах хатуу чиг шугамаа хэрэгжүүлсээр. МАНын дарга авгай хүүхдүүд л баяжиж таргалж болдог харгис шившигт нийгмийг бүтээжээ. Монголчуудын талаас илүү нь ядуу зүдүү амь зууж байна. Энэ одооюу вэ?? Айлын сарын орлогын тал нь хоол хүнс ахуйдаа зарцуулагдаж буй бол тэр үгээгүй ядуу гэж тооцдог стандарт хэмжүүр Ядуу ч биш бүр үгээгүй ядуу юмк
2022-01-13
Иргэн:
Энэ түлш зарснаас хойш хэдэн хүн угаартаж нас барав. Тэгээд нөхөн олговор олгохын зэрэгцээ, ял асуух нь зүйд нийцнэ
2022-01-13
Бэгз:
тээр жил по ганбаа Нийслэлий Газрын албанд ажиллаж байхдаа хульх дипломтой гэдэг нь илэрсэн..гэтэл тэгсхийгээд намжсан...Миеээгээ оочисоны маргааш хэдэн хөл бөмбөгчид цуглуулан улаан малгайгаар ижилсүүлээд миеээгийн эсрэг суулт намын байрны өмнө зохион байгуулсан.түүний ачаар сайжруулсаны даргаар заларсан..одоо энэ нөхрийн ХОМ ыг нэг хараарай ....амьдарч байгаа байшин унаж байгаа машин нтр...төрөөс төрсөн хэн гэдэг билээ...тэрийг чинь ПО Ганбаа шүүдээ
2022-01-13
Ард:
Үйлдвэр бүр даргатай байхдаа, улсын үйлдвэрийг ашигтай ажиллуулаад байгаа тэр нөхөрт дургүй хүрч байна, хувааж идэх боломж алдуулчихлаа, бас болоогүй бүгд утаандаа хахаж байхад би америхд байх байсан юм, мөнгөтэй хүмүүсийг харж үзэхгүй байна, тийм ээ баабар аа, ийм ардчилал байдаггүй юм.
2022-01-13
zochin:
ene bol unen iredruugee l buhaad baisan
2022-01-13
Чанартай түлш гаргана гэвэл үйлдвэрийн Хүчин чадал нь хүрэхгүй, тийм болохоор нойтон Түлш гаргаад хөлдөөгөд зарж бгаа юм бна даа
2022-01-13
энэ:
энэ лалрын намдааа по гамбаа гэдэг хочтой намынхан андахгүй гэлүүү
2022-01-13
Одоо бол утаатай байх талаар л ажиллаж байна. Хайран хөдөлмөр үр дүнгүй болоод байна. Ойлгохгүй байна уу ОРК оо
2022-01-13
Монголд энэ нэг амьтнаас өөр үйлдвэр хариуцаад явах менежер алга уу.
2022-01-13
Зочин:
Одоо энэ нохороос салах хэрэгтэй тулш маш муу тортог их нойтон бна шуу дээ хуны амь эрсдээд уйлдвэр нь шатаад бух юм болохгуй байхад энэ нохор сайд хоертой нь хариуцлага тооцох хэрэгтэй шуу дээ
2022-01-13
Zochin:
Хариуцлага хүоээж байж үр дүн гарна, рүрсэн үр дүнг бууруулсан байгаа бол арга хэмжээ авах хэрэгтэй, ядаж дордуулахгүй байх нь зөв
2022-01-13
Зочин:
Сайжруулсан шахмал түлшний технологийг сайжруулах ажил байнга хийгдэж байгаа.Төлөвлөсөн ажил нь хөрөнгө мөнгө,хил гаальтай холбоотой саатаж байгаа нь ч бас үнэн. 3000 гаруй хүн өдөр шөнөгүй,үйлдвэрлэлийн маш хүнд нөхцөлд Улаанбаатарыг утаагүй болгохын төлөө маш их идэвх зүтгэл гаргаж ажиллаж байгааг энэ үйлдвэр дээр очиж үзээгүй хүмүүс огт мэдэхгүй байгаа.Ганбаатар дарга ч гэсэн энэ олон жил маш их зүтгэл гаргаж ажиллаж байгаа.Гэртээ дулаан сууж байгаад хүнийг шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй.
2022-01-13
Одоо бол утаатай байх талаар л ажиллаж байна. Хайран хөдөлмөр үр дүнгүй болоод байна. Ойлгохгүй байна уу ОРК оо
Иргэн:
МАН тэр чигээрээ ажил хийж чаддаггүй , авлигачидын нийгэмлэг болжээ. Хууль шүүхийнхэн нэгийг бодно байгаа.
2022-01-13
Naadah chin luivarchin bandi shuu 5 sayaar hun ajildag avdag nehdeg llr da bas torin omchin darga baihdaa ih uslin um hulgaisal harvaas neg zalita hulgacih tsartai huuchin ulaanbaatar bankind bairlaj nz nartaigaa hulgai hiisen
2022-01-13
Зардал нэмэгдээд ирэхээр хатааж чадахгүй Нойтон түлш гаргаад тэр нь өвөл болохоор Хөлдөж , хэрэглэгчидэд очиж бгаа
2022-01-13
Зочин:
Төслийн зуух бүрэн шаталт явагддаг Энэ зуургүй яндангууд маш их утаа хаяж байгаа шүү дээ Төслийн зуух дулаанаа удаан барихаас гадна утаа бага Бүх юмыг буруу талаас нь харлуулах сонирхол байх юмаа
2022-01-13