Блинкен: БНАСАУ-ын пуужингийн гол бүтээгдэхүүнийг Оросын компани нийлүүлдэг
2022-01-13

Америкийн хориг арга хэмжээний жагсаалтад багтсан, Оросын "Парсек" компани БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрт зориулсан бараа, технологийн "гол нийлүүлэгч" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. 

 

Блинкений өгүүлснээр, БНАСАУ-ын иргэн О Ён Хо 2016-2021 онуудад Оросын компани болон энэ компанийн захирал Роман Аларьтай хамтран ажиллаж, онгоцны түлш, өндөр нарийвчлалтай фрезерийн суурь машин зэрэг пуужингийн хөтөлбөрт зориулсан бараа бүтээгдэхүүн худалдан авч байсан гэнэ.

 

"О Ён Хо болон Роман Анатольевич Аларь, "Парсек" компаниудын хамтын ажиллагаа нь БНАСАУ-ын пуужингийн хөтөлбөрт зориулсан бараа, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гол эх үүсвэр болдог" хэмээн Энтони Блинкен мэдэгджээ.

 

АНУ дээр дурьдсан "Парсек" компани, Роман Аларь, БНАСАУ-ын зургаан иргэн гэсэн нийт долоон хүний эсрэг хориг арга хэмжээ тавьсан юм. Үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмийг зөрчсөн хэмээн ийнхүү хориг арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дэлхийн олон оронд өнгөт хувьсгал хийсэн, санхүүжүүлсэн нь АНУ
2022-01-14
Иргэн:
АНУ өөрсдийгөө хэт дөвийлгөдөг өвчнөөсөө хэзээ салах юм бол??? 200гаас илүү жилийн түүх, өв соёл ч үгүй улс байж. Эзлэн түрэмгийлэгч-Цагаач голдуу хүмүүсээс бүрдсэн улс гэвэл таарна
2022-01-13