ОХУ-д электрон тамхины улмаас өсвөр насны хүү амиа алджээ
2022-01-13

Оросын Төрийн дум тус улсад электрон тамхийг бүрэн хориглох хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр Алтайн хязгаарт хүүхдүүд электрон тамхи хэрэглэсний улмаас хордож, амиа алдсанаас үүдэн ийнхүү хориглох санал гарсан байна. Алтайн хязгаарын Бийск хотод электрон тамхи татсаны улмаас 12 настай хүү нас барж, түүнтэй хамт татсан хоёр охин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа аж. 

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, 17 настай охин эрэгтэй дүүгийн хамт найзындаа очин, улмаар хамтдаа электрон тамхи татсан гэнэ. Харин өглөө нь гэрийн эзэн охины эмээ нь нас барсан хүү болон ухаан алдсан хоёр охиныг олжээ.

Энэ хэргийн дараа электрон тамхийг хориглох санал гарсан байна. Төрийн думын гишүүд электрон тамхийг бусад төрлийн тамхин бүтээгдэхүүнтэй адилтган үзэх, торгууль ноогдуулах зэрэг арга хэмжээ нь насанд хүрээгүйчүүдийн дунд энэ төрлийн тамхи олж авах нөхцлийг хязгаарлаж чадахгүй гэж үзэж байгаа аж. Тиймээс энэ асуудлыг гагцхүү электрон тамхийг хориглосноор шийдэж чадна гэсэн санал гаргасан байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ нь бас миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг юм. Би 4 жил гаруй зээл муутай байсан бөгөөд дараа нь MR-д хандах нийтлэл намайг урамшуулсан. MERCADO нэг удаа надад маш ойлгомжгүй мэт санагдаж байсан зүйлийг маш хялбар болгосон. Тэд миний зээлийн файлуудыг цэвэрлэхдээ гайхалтай, мэргэжлийн ажил хийсэн бөгөөд ямар ч эрдэнэс үлдээгээгүйд би дуртай. Би бол хамгийн аз жаргалтай эмэгтэй. William-Mercado@cyber-wizard.com
2023-06-15

Usan tamhi ni arai deer...
2022-01-13