Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, 2021 онд хийж бүтээсэн ажлууд болон ирэх жил хийж хэрэгжүүлэх ажлын талаараа танилцууллаа.
Зэвсэгт хүчний Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Отгонбаяр "Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэвлэл мэдээллийн мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа. Батлан хамгаалах зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй сурталчлах, иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын гүйцэтгэж байгаа үүрэг их байдаг. Батлан хамгаалах яамны 110 жилийн ой, Орчин цагийн зэвсэгт хүчний 100 жилийн ой угтсан ажлын хүрээнд өнгөрсөн жил хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаа. Зэвсэгт хүчний үндсэн болон бусад чиг үүргийн хүрээнд гүйцэтгэж байгаа үүргүүдийг ойлгуулах чиглэлээр уг уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа" гэж мэдээллээ.
Энэ үеэр 2021 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм.
Зэвсэгт хүчний Жанжин штабын 2021 оны онцлох үйл явдал, бүтээлч ажил:
ОХУ-д зохион байгуулсан цэргийн наадамд амжилттай оролцсон
Зэвсэгт хүчний 015 дугаар анги жишиг ногоон байгууламжтай хотхон
ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэмжил зүйн хөдөлгөөнт лабораторийн бүрэлдэхүүний ажиллагаа
Улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцсон
Баруун бүсэд зохион байгуулагдсан хээрийн сургууль
Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын цэргийн сургууль
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний вакцинжуулалтад хамрагдсан
Монгол Улсын Ерөнхий сайдын “Оролцоо” төсөл хөтөлбөр
“Монгол цэрэг-Энхийн төлөө” цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил
Ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ