ДЭМБ: COVID-19 эндемик халдвар болон хувирч магадгүй
2022-01-13

Коронавирус нь эндемик халдвар болон хувирч магадгүй гэж ДЭМБ-ын шинжээч үзэж байгаа гэнэ. Эндемик халдвар гэдэг нь нэг улс аль эсвэл тухайн нэг бүсд тодорхой хүн амыг хамарч халдварлагдаж буй халдварыг хэлдэг. ДЭМБ-ын шинжээчийн онцолсноор, вирус байнга мутацид орж байгаа тул цар тахал цааш хэрхэн үргэлжлэхийг урьдчилан хэлэх боломжгүй гэнэ. 

 

"Энэ вирус эндемик халдвар болох замдаа явж байна. Энэ бол эргэлзээгүй" хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын онцгой өвчний хэлтсийн техникийн бүлгийн дарга Мария ван Керкхове мэдэгдсэн байна. Түүнчлэн өвчлөл нэмэгдэж, үүний улмаас улс орнуудын эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал нэмэгдэж байгаа нь "цар тахал ид явагдаж байгааг харуулж байна" хэмээн тэрбээр онцолжээ.

 

Өмнө нь, 2021 оны 12 дугаар сард ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус 2022 оныг коронавирусийн цар тахал дуусах жил болж мэднэ хэмээн таамаглаж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин