"Казахстаны ардчилал"-д зориулж АНУ хоёр жилийн дотор есөн сая доллар зарцуулжээ
2022-01-13 16:00

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) 2020-2021 онуудад Казахстан дахь "зөөлөн хүч"-д есөн сая гаруй доллар зарцуулсан гэнэ. Энэ талаар RT агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, "хараат бус шүүхийн тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагууд"-ыг хөгжүүлэхэд 915 мянган доллар зарцуулсан байна. Харин "тайван нийгмийг бүтээх"-д 400 мянга, Казахстаны олон нийтийн хэвлэл мэдээллийг дэмжихэд 475 мянган доллар зарцуулжээ.

 

USAID  олон оронд Америкийг дэмжсэн үзэл баримтлалтай хүмүүс байлгахын тулд хүмүүнлэгийн хөтөлбөрүүдэд мөнгө зарцуулдаг гэж АНУ-ын гадаад бодлогыг судалдаг шинжээч Геворг Мирзаян өгүүлсэн байна.

 

"Жишээ татахад, чухамхүү ингэж л Украинд барууныг баримталсан идэвхтнүүдийн давхарга бий болж, дараа нь тэд Майдан бослого гаргасан" хэмээн тэрбээр өгүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hen ed nariig hii hooson $ oo tsats gej guisan yum. Haa hol bga ailiin dotood heregt urgelj hamraa shurguulna. Zevuun ontsgui humuus
2022-01-14
snr:
odoo manaid ter maidon pidon gedeg n hezee ve?
2022-01-13