Дэлхий даяар коронавирусийн халдварын тоо 317 саяыг давлаа
2022-01-13

Коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 317 700 427 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд коронавирусийн халдварын улмаас 5 531 439 хүн нас баржээ. 

 

Коронавирусийн халдварын тохиолдлын тоогоор АНУ, Энэтхэг, Бразил улс тэргүүлсэн хэвээр байна. Түүнчлэн АНУ нас баралтын тоогоор ч дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Энэ улсад 64 359 409 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 866 891 хүн нас баржээ.

 

Энэтхэг улсад коронавирусийн халдварын тохиолдол нийт  36 317 927 болсон бол энэ халдвараас үүдэлтэй нас баралт 485 035-д хүрсэн байна. Харин Бразилд 22 718 606 хүн халдвар авснаас  620 507 хүн нас баржээ.

 

Worldometer порталын мэдээллээр, пүрэв гаригийн байдлаар манай гаригийн нэг сая хүнд ноогдох нас баралтын коэффициент 709,6 байгаа гэнэ. Харин АНУ-д нэг сая хүнд ноогдох нас баралт  2 596 , Энэтхэгт  346, Бразилд 2887 байгаа аж.

 

Г.Бямбасүрэн.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Коронавирус ойрын хэдэн жилдээ устахгүй.
2022-01-13