С.Ганбямба: Өнгөрсөн бүхнээс сургамж авч, цэргийн сэтгэлзүйч бэлтгэж байна
2022-01-14

 

Зэвсэгт хүчний алба хаагчдын ёс зүй, төлөвшил хийгээд сэтгэлзүйн талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, Бригадын генерал С.Ганбямбаас тодрууллаа.

 

2021 онд Офицеруудын ёс зүй, төлөвшилийн түвшин тогтоох шалгалт зохион байгуулсан. Шалгалтын дүн ямар гарсан бэ?

 

-2021 онд зэвсэгт хүчний офицер, ахлагчдын дунд түвшин тогтоох үзлэг зохион байгуулсан. Энэ нь офицер, ахлагч нарын ажилдаа хандах хандлага, ёс зүй, төлөвшил, сахилга хариуцлагын байдлыг нь тодорхойлох зорилготой байсан. Үздэгийн дүнд цаашид алба хаагчдаа хэрхэн хөгжүүлэх, нийгмийн хамгааллын байдлыг нэмэгдүүлэх,бие бялдарт нь анхаарах зэрэг чиглэлээр хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлсон чухал арга хэмжээ боллоо.

 

Түвшин тогтоох үзлэгт хамрагдсан нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь үүрэг гүйцэтгэх, сэтгэлзүйн чадавх, ажилдаа хандах хандлага нь өндөр байна. Үлдсэн 20 хувь нь сахилга хариуцлага алдсан, ёс зүйн төлөвшилгүй алба хаагчид багтсан.

 

Захиргааны болон цэргийн алба хаагчдын хоорондын харилцааны асуудлаар зөрчил дутагдал гаргасан албан хаагчидтай холбогдох хууль, цэргийн дүрмийн дагуу арга хэмжээ авч ажилласан.

 

Зэвсэгт хүчний Жанжин штабаас дүрмийн бус харилцааг хэрхэн зохицуулах бодлого барьж ажиллаж байна вэ?

 

-Хамгийн чухал нь түвшин тогтоох үзлэгийн үр дүн. Юунаас болж харилцааны зөрчил гарч байгаа вэ гэдэг нь чухал. Офицер болон хугацаат цэргийн албан хаагчдаас гадна ахлагч, офицер байнгын бүрэлдэхүүний хооронд ч гэсэн асуудал бий. Энэ нь тухайн хувь хүний ёс зүйн асуудал. Мөн нийгмийн нөхцөл байдал нөлөөлж байна. Нийгэмд байгаа зарим нэгэн сөрөг үйл явдлыг хүн бүр өөр өөрөөр хүлээж авна. Түүнээс болж зөрчил гаргах асуудал гарч байна. Тиймээс цаашид Зэвсэгт хүчний жанжин штабаас анхаарч, урьдчилан сэргийлэх, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

 

Цэргийн албан хаагчдыг шалгаруулж авахдаа сэтгэлзүйн эрүүл мэндийн байдлыг нь шалгадаг уу?

 

-Шалгадаг. Цэргийн албаны тухай хуулинд бий. Шалгуурт ёс зүйн төлөвшлийн асуудал байгаа. Гэхдээ ёс зүй төлөвшилийн асуудал ил байдаггүй. Хүнийг хараад ёс зүй төлөвшлийг нь тодорхойлж чадахгүй. Офицер, ахлагч нарыг Үндэсний батлан хамгаалахын их сургуульд суралцуулж бэлтгэдэг. Тухайн суралцах дөрвөн жилийн хугацаанд ёс зүй төлөвшилийн асуудал ил харагддаг. Төлөвшил, ёс зүйгүй хүн өөрөө  суралцахаас татгалздаг. Мөн багш нар нь  тухайн нэг сурагчийг ёс зүй, төлөвшилгүй гэж үзвэл сургуулиас нь хасдаг.

 

Цэргийн алба хаагчдын сэтгэлзүйн эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ?

 

-Сэтгэл зүйн асуудал маш чухал. Ялангуяа цэргийн алба хаагчид байлдааны талбарт үүрэг гүйцэтгэнэ гэдэг бол тайван цагийн сэтгэлзүйгээс өөр асуудал. Тиймээс цэргийн сэтгэлзүй гэсэн шинжлэх ухаан бий. Цэргийн ангийн оронд тоонд сэтгэл зүйч гэж бий. Офицер, ахлагч нарыг бэлтгэхдээ сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчинд сэтгэлзүйн чиглэлээр бэлтгэгдсэн офицер, ахлагч хангалтгүй. Бид өнгөрсөн цаг хугацааны сургамжаас үүдэн Үндэсний Батлан хамгаалах сургууль дээр зэвсэгт хүчинд ажиллаж байгаа, цаашид сэтгэл зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой офицер, ахлагч нар болон цаашид зэвсэгт хүчинд ажиллах сонирхолтой сэтгэл зүйч мэргэжилтэй залуучуудыг сонгон шалгаруулж, хоёр дамжаа хичээллүүлж байна. Уг хоёр дамжааг дуусгаад шалгуур хангасан тохиолдолд Зэвсэгт хүчинд ажиллуулна. Ингэснээр цэргийн албан хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдал хангагдах, харилцааны зөрчил буурах болов уу гэж бодож байгаа.

 

Зэвсэгт хүчний салбарт ямар асуудал тулгамдаж байна вэ?

 

-Олон бий. Хамгийн том асуудал нь төсвийн асуудал байна. Бусад  өндөр хөгжилтэй улс орнуудын зэвсэгт хүчин хамгийн орчин үеийн зэвсэг техникээр байлдааны үеийн бэлтгэлээ хангаж байна. Гэтэл Монгол Улсын зэвсэгт хүчин хуучирсан зэвсэг, техникээр байлдааны бэлэн байдлаа хангадаг.

 

Гэхдээ бид хуучирсан гэж дэмий зогсоогүй. Байгаа зэвсэг техникээрээ хэрэгцээтэй цагт үүрэг гүйцэтгэнэ гэж бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Бидэнд өндөр төсөв хэрэгтэй байгаа шалтгаан нь орчин үеийн хүчин чадал сайтай зэвсэг, техник худалдан авах шаардлагатай. Гэтэл олон улсын зах зээл дээр зэвсэг техник нь  өндөр үнэтэй байдаг. Тиймээс төсөв хүрэлцээгүй байна.

 

2022 онд ямар ажил хийж хэрэгжүүлэхээр зорьж байна вэ?

 

-2022 он маш онцлогтой жил байгаа. Тухайлбал, Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохионо. Ойн хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, гуравдугаар сард энхийг дэмжих ажиллагаанд оролцсон эмэгтэй цэргийн албан хаагчдыг чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа. Мөн энхийг дэмжих ажиллагааны баярын өдөр тавдугаар сарын 29-нд болдог. Энэ өдөр ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Түүнчлэн зургадугаар сард олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
Х:
Хүүхдээ цэрэгт явуулах хэрэггүй.тэр бол азаа үзсэн хэрэг шүү хүмүүсээ.
2022-01-15
g:
Эд нар өөрчлөгдөхгүй байхаа.цэргийн шүүхээр маш хатуу шийтгэдэг болвол магадгүй.харамсалтай нь удахгүй сэтгэл сэрдхийлгэсэн хэрэг гарна.
2022-01-15
10 хүний 2 нь ес зүйгүй эвгүй гарууд гэхээр аймаар. 20% сахилга хариуцлага алддаг, ес зүйн төлөвшил суугаагүй гэнэ үү. Аргагүй дээ генералууд нь ууж согтуурсан зодолдох. Хурандаа нь яамныхаа үүдэнд сайд ТНБ даргаа дуудаж агсагнадаг дэслэгч нь цэргээ зодож алдаг гээд
2022-01-14