Япон ОХУ-д эсэргүүцэл илэрхийлэв
2022-01-14

Орос улс нэгдүгээр сарын 11-ний мягмар гаригаас эхлэн Курилийн арлуудын бүрэлдэхүүн хэсэг болох Кунаширийн ойролцоо цэргийн сургуулилалт явуулж байгаа гэж Япон улс мэдэгджээ. Тиймээс энэхүү цэргийн сургуулилалттай холбоотойгоор Японы сайд нарын танхим Орост эсэргүүцэл илэрхийлсэн байна. 

 

Kyodo агентлагийн нийтэлсэн эсэргүүцэлд Япон улс "цэргийн сургуулилалт болон хойд дөрвөн арал дээр Орос улс цэргийн оролцоогоо нэмэгдүүлэх бусад хэлбэрийг байж болшгүй" хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

2021 оны зургадугаар сард Япон улс мөн л Орост эсэргүүцэл илэрхийлж байлаа. Тухайн үед Оросын Дорнод цэргийн тойрог болон Номхон далайн флотын армийн хэсгүүд Курилийн арлуудын өмнөд хоёр арал дээр өргөн цар хүрээтэй цэргийн сургуулилалт хийсэн  юм.

 

Энд дуулгахад, Курилийн арлууд нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг, Японы Хоккайдо арлаас Камчаткын хойг хүртэл 1300 км сунан тогтсон цувраа арлууд юм. Агнуурын тэнгис болон Номхон далайг зааглах тус арлууд нь 56 арал, олон жижиг хадан цохионоос бүрдэнэ. Курилийн арлуудыг ОХУ бүхэлд нь хяналтдаа байлгадаг ч өмнөд үзүүрийн дөрвөн арал нь Японтой маргаантай байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ хэсэг газар нутаг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон ч Японы тал Итуруп, Кунашир, Шикотана болон бусад жижиг арлуудыг өөрсдийнх нь эзэмшлийнх хэмээн маргадаг. Тиймээс ч энэ хоёр орны хооронд өнөө хэр энхийн гэрээ байгуулагдаагүй юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18