АНУ хориг тавьсан тохиолдолд Хойд Солонгос шийдэмгий хариу өгнө
2022-01-14

Энэ сард  Хойд Солонгос хоёронтоо пуужин хөөргөсөнтэй холбоотойгоор АНУ энэ улсын эсрэг дахин хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар яригдах болсон. 

 

АНУ ийнхүү хориг арга хэмжээ тавивал Хойд Солонгос хариу арга хэмжээ авахаас аргагүй болно гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлснийг Ёнхап агентлаг дамжуулжээ. 

 

Эх ссурвалжийн мэдээлснээр, Вашингтон энэ төрлийн сөргөлдсөн байр суурь баримталбал Пхеньян "хүчтэй, шийдэмгий хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс аргагүй болно" гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүнчлэн пуужин хөөргөсөн нь батлан хамгаалахын зорилготой гэж онцолжээ.

 

Эргэн сануулахад, БНАСАУ нэгдүгээр сарын 11-ний өдөр ээлжит пуужингийн туршилтаа хийсэн юм. Энэ туршилтад Ким Жон Ун биечлэн оролцсон бөгөөд пуужин 1000 км зай туулж байгаа оносон гэж Хойд Солонгос мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин