"Аэрофлот" Монгол руу үйлдэх нислэгээ өнөөдрөөс сэргээнэ
2022-01-14

Оросын агаарын тээврийн  "Аэрофлот" компани нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу үйлдэх тогтмол нислэгээ сэргээж байгаа талаар компанийн хэвлэлийн алба мэдээлжээ.

 

"Нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Москва-Улаанбаатар-Москва чиглэлийн тогтмол нислэгийг сэргээнэ. Долоо хоногт нэг удаа хуваарийн дагуу нислэг үйлдэнэ" хэмээн "Аэрофлот" мэдээлжээ. 

 

Мосвагаас баасан гариг бүрт 01.05 цагт хөөрсөн онгоц Улаанбаатарт орон нутгийн цагаар 12.10 цагт газардах бөгөөд буцаад бямба гаригийн 07.55 цагт хөөрч, Москвад орон нутгийн цагаар 09.55 цагт газардах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин