Бээжин-2022 ногоон олимп болно
2022-01-14

Бээжинд зохион байгуулагдах Өвлийн олимп нүүрстөрөгч ялгаруулахгүй олимп болох гэнэ. Энэ талаар Олимпын зохион байгуулах хорооны төлөвлөлтийн хэлтсийн дарга Ли Сэнь мэдэгдсэнийг Жэньминь жибао сонин дамжуулжээ. 

 

Түүний өгүүлснээр, спортын бүхий л байршлуудад 100 хувь ногоон цахилгаанэрчим хүч ашиглах гэнэ. Түүнчлэн нүүрстөрөгч багатай объектууд ч "ногоон барилга"-ын стандартад бүрэн нийцэж байгаа гэж зохион байгуулах хороо мэдэгджээ. Мөн олимпын үеэр ашиглах хос хөдөлгүүртэй машин болон эрчим хүчний орлуулах эх үүсвэрээр ажиллах автомашины тоо 80 хувийг давсан байна. 

 

Бээжингийн Өвлийн олимп хоёрдугаар сарын дөрөвнөөс 20-ны хооронд болох бол Паралимпийн наадам гуравдугаар сарын 4-13-ны хооронд үргэлжлэх юм. Хятадын эрх баригчид энэ олимпод хэдийнэ бэлэн болсноо зарласны дээр тус улсад тархаж байгаа омикрон штаммын халдвар олимп зохион байгуулахад нөлөөлөхгүй хэмээн удаа дараа онцолж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин