О.Батбаяр: Манай улсын халдварын тохиолдлуудын 70 хувь нь Омикрон хувилбар байна

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
-Сүүлийн 30 хоногт дэлхий даяар 357 мянган генийн дараалал тогтоох шинжилгээ хийжээ. Эдгээрээс 59 хувь нь Омикрон хувилбар байна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа тохиолдлын 70 орчим хувь нь Омикроны байгааг ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Манай улс вакцины хамрагдалт, өвчилсөн хүмүүсийн тоо, бүүстэр болон IV тунд хамрагдсан хүмүүсийн тоо өндөр учраас харьцангуй хөнгөн байна. Мөн манай улстай төстэй нөхцөл байдалд байгаа улсууд ижил нөхцөл байдалтай байгаа.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
-Коронавирус халдварын тохиолдлын тоо сүүлийн хоногуудад эрс нэмэгдэж байгааг та бүхэн тоон мэдээнээс харж байгаа. Энэ цагт хариу арга хэмжээгээ өөрчилж байна. Тухайлбал, ДЭМБ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс өгч байгаа удирдамжууд бий. Түүнчлэн манай Засгийн газар, УОК, ЭМЯ-наас гаргаж буй тушаал шийдвэрүүд цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдаж өөрчлөгдсөн. Өмнө нь хилийн тандалтын хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан.Тэгвэл одоо
Нэгдүгээрт, тандалт хариу арга хэмжээний чиглэлүүд илүүтэй авч хэрэгжүүлнэ
Хоёрдугаарт, вакцинжуулалт, бүүстэр болон IV тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлнэ
Гуравдугаарт, нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ авах ажил хийнэ
Дөрөвдүгээрт, хилийн тандалт, эрсдэлд суурилсан арга хэмжээ тус тус авч хэрэгжүүлнэ.
УОК, Засгийн газар, ЭМЯ-ны хуралдааны тушаал шийдвэрийн дагуу хилийн тандалт, тусгаарлан ажиглах үйл ажиллагаагаа зогсоосон. Эрүүл мэндийн сайдын тушаал шинэчлэгдсэн. Үүнд, Омикрон хувилбарын нууц хугацаа богиносож байна.Түүнчлэн халдварлуулах болон халдвартай байх үе буурч байгаа. Өвдөх эрсдэлтэй бүлгүүдийг шинээр тодорхойлж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ