Европ, Азийг туулах дэлхийн хамгийн урт төмөр зам нээлтээ хийлээ
2022-01-14

Дэлхийн хамгийн урт төмөр замыг нээжээ. Энэ төмөр замын чиглэл 18,5 мянган километр үргэлжлэх бөгөөд Португалийг Сингапуртай холбох юм. 

 

Шинэ төмөр замын урт өмнө нь уртаараа дээд амжилт тогтоож байсан, Челябинск, Владивостокийг холбодог Транссибирийн төмөр замын уртаас хоёр дахин их гэнэ. Европ, Азийг дамнасан энэхүү төмөр зам Лаос дахь замын хэсгийг байгуулах ажил дууссанаар ийнхүү нээлтээ хийсэн байна. Лаос дахь 400 км замыг Хятад улс таван жилийн хугацаанд байгуулсан юм. 

 

Энэ төмөр зам ашиглалтад орсноор Португалийн нийслэл Лиссабон хотоос Парис, Москва, Бээжинг дайран Сингапур аялах боломжтой болох бөгөөд энэ аялал гурван долоо хоног үргэлжилж, 13 орны нутгаар дайрах аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Peeee
2022-01-14
зочин:
тэнэг
2022-01-14