Ж.Чинбүрэн: Бид угийн бичиг хөтөлж байж, цус ойртолтоос сэргийлнэ
2022-01-14

Монгол хүний удмын аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг хангах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол өнөөдөр батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “Хүн судлалын салбар нэлээд хаягдсан. Тиймээс буцаан сэргээж, бодлогын хэмжээнд аваачиж, Монголын хүн амзүй судлалыг илүү институц байдлаар хөгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч байна. Мөн судалгаа шинжилгээг молекул генийн түвшинд хийх заалт орсон.

 

Үүнээс гадна угийн бичгийг хөтлөх чиглэлд сургалт, соён гэгээрүүлэх ажил хийх ёстой. Бид угийн бичиг хөтөлж байж цус ойртолтоос сэргийлнэ. Цус ойртолтгүй аймаг алга. Хавдар өвчин ч цус ойртолтоос үүдэлтэй удамшлын чанартай байна. Энэ чиглэлээр томоохон лабораторитой болох чиглэлийг өгч байна.

 

Олон хүүхэдтэй гэр бүлийг хэрхэн дэмжих бодлогыг Засгийн газар боловсруулж,  УИХ-д танилцуулах чиг үүргийг өгч байна. Олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогыг хуульчилж, төсөвт тусгах чиглэлийг өгч байна” хэмээн тогтоолын талаар танилцууллаа.

 

Удамшлын 6000 гаруй өвчин байдаг аж. Үүний 2000 гаруй нь элбэг тохиолддог байна. Тухайлбал, сэтэрхий тагнай, уруул, ураг амьгүй төрөх, оюун санааны хоцрогдол зэрэг нь цус ойртолттой холбоотой гэдгийг Ж.Чинбүрэн гишүүн хэлж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ihbaya:
ene buren rolidoo itgej mungu bodood soliorchee , urag udmaa medeh hun odoo manaid hed bn ve? hedhen jiliin umnu ovog burtgel bolson n urag togtooh gesen l asuudal bsn , gevch hen durtai n ymarch hamaagui yoyo ner ovog songoj buur dampuuruulj ugsunduu . tiimd chinii meddeg dangiin jaa bish bailtai!
2022-01-15
Яахав ээ яахав:
Илтэд өмнөд нутгийн царайтай хүмүүс их байх юмаа, хөгшрөхөөрөө андашгүй. Мундаг дуучин, ая зохиогч, шог зураач, улс төрч гээд д явж өгнө
2022-01-15
Иргэн:
Монголчууд завхай зайдан гадаадыъхаг зүгээр гэж үзэхгүй бга. Харин ургийн бичиг хөтлөх программыг төрөөс гаргаад засаг захиргааны нэгжүүдээр дамжуулан компанчилсан ажил зохион байгуулан ард түмнээрээ хөтлүүлье. Хувь хүн гаргасан гайгүй программ ч бгаашдээ
2022-01-15
Ургийн бичиг нэмэргүй аймшигтай завхай хүмүүс. ДНХ шинжилгээ л найдвартай. Би гэхэд төрсөн эцгээ төрсөн дүү нараа мэдэхгүй
2022-01-14
Авлигачин чинбүрэн:
Угийн бичиш мэднээ бас ха ха ха
2022-01-14
иргэн:
ийм байдалд хүргэсэн нь МАН Яагаад ? 30 жил төрийн эрхэнд байлаа УБ түжрэл утаагаар дүүрч харин орон нутаг хоосорч хүнгүй болж тэндхийн иргэдийн амьдрал доройтсон Хэрэв МАН с өөр бодлоготой улсаа тонох дээрэмчдээр эгнээгээ дүүргэсэн нам байгаагүй бол ийм юмнаас сэргийлэх байсан Одоо яах юм 2 хүн суухдаа шинжилгээ өгч зөвшөөрөл авах юм уу Эсвэл бавалуахдаа бүүр зөвшөөрөл авар юм уу Иргэдийн боломжийг хаахгүй хулгай хийхгүй зөв бодлого бариад явбал зүгээр л алга болно асуудал нь
2022-01-14