АНУ оршин суугчдадаа коронавирус илрүүлэх тест тараана

АНУ-ын захиргаа гэрийн нөхцөлд ашиглах коронавирусийн тест дахин 500 сая ширхэгийг худалдан авахаар болжээ. Ингэснээр иргэдэд нийтдээ нэг тэрбум тест тараана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна.
Коронавирусийн цар тахалтай тэмцэх шинэ арга хэмжээний талаар тэрбээр Цагаан ордонд мэдэгдэл хийх үеэрээ зарласан байна. Байдены мэдэгдсэнээр, ирэх долоо хоногоос эхлэн АНУ-ын зургаан муж руу мянга гаруй цэргийн эмчийг илгээх бөгөөд эдгээр эмч нар омикрон штаммын халдварын улмаас ачааллаа дийлэхгүй байгаа эмнэлгийн ажилтнуудад туслах юм байна.
Түүнчлэн АНУ-д "вакцинд хамрагдаагүй хүмүүсийн тахал" үргэлжилж байна гэж Жо Байден дахин мэдэгдсэн байна.Мөн коронавирусийн халдварыг эмчлэх Пфайзер эмийг худалдан авах хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг дуулгажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ