Үйлчилгээний салбарынхан хүчирхийлэл, дарамтад хамгийн их өртдөг
2022-01-14 13:07

 

"Хөдөлмөрийн хүрээний дарамт, хүчирхийллийн судалгаа"-г танилцууллаа.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нэгдүгээр сарын 01-нээс үйлчилж эхэлсэн. Үүнд ялгаварлан гадуурхалтыг хориглоно гэдгийг нарийвчилж заажээ. Мөн тус хуулийн наймдугаар зүйлд ажлын байрны дарамт гэдэг зүйлийг шинээр зохицуулж өгсөн. Үүнтэй холбоотойгоор нөхцөл ямар байгаа талаар үндэсний хэмжээнд судалгаа хийжээ.

 

Судалгааны үр дүнг харвал төрийн албанаас илүү хувийн хэвшлийнхэн хүчирхийлэлд байдаг байна. Хамгийн их хүчирхийллийн хэлбэр нь сэтгэл санаа, нэр төр доромжлох байгаа. Салбараар нь салгаж үзвэл, үйлчилгээний салбарынхан дарамт хүчирхийлэлд өртдөг аж. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Энэ нэг зовсон хэдэн хүн бн аа. Яанаа
2022-01-15