НАСА: Дэлхий рүү астероид ойртож байна
2022-01-14

Дэлхий рүү 7482 (1994 PC1) ойртож байгаа гэнэ. Энэ талаар АНУ-ын НАСА агентлаг Твиттер хуудсаараа дамжуулан анхааруулжээ. 

 

НАСА-ийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 18-ны мягмар гаригт 1,1 км орчим диаметртэй сансрын биет манай гаригийн хажуугаар зөрж өнгөрөх гэнэ. Астероид дэлхийтэй ойртох хамгийн бага зай нь хоёр сая километр орчим болох бөгөөд цагт 70 мянган км хурдтайгаар нисэж өнгөрөх аж. 

 

Хэдийгээр энэ сансрын биетийг "аюултай байж болзошгүй" гэж үзэж байгаа ч ойрын зуун жилд дэлхийд астероидууд ямар нэг хохирол учруулахгүй гэж НАСА мэдэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин