Хойд Солонгос дахин пуужин харважээ
2022-01-14

Хойд Солонгос нэгдүгээр сарын 14-ний өдөр дорнод чиглэл рүү пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Энэ нь БНАСАУ 2022 онд хөөргөсөн гурав дахь пуужин юм. Өмнө нь нэгдүгээр сарын 5, 11-ний өдрүүдэд пуужин хөөргөж, дуунаас хэт хурдан пуужин амжилттай туршсан талаараа Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдэж байлаа. 

 

Өнгөрсөн оны есдүгээр сараас хойш Хойд Солонгос хэдэнтээ пуужин харвасны дараа АНУ БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг НҮБ-д санал болгосон юм. Харин Хойд Солонгосын тал хориг тавивал "илүү шийдэмгий хариу өгнө" гэж анхааруулсан мэдээлэл өнөөдөр гарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин