COVID-19-ийн улмаас Шанхайн худалдааны төвийг үйлчлүүлэгчдийг нь гаргалгүй хаажээ
2022-01-14

БНХАУ-ын эрх баригчид ирэх  сард болох Өвлийн олимпод бэлтгэх үүднээс коронавирусийн халдварын дэгдэлт гаргахгүй байх бодлого баримталж байгаа юм. Тиймээс халдварын тохиолдол илрэх бүрт хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж, бүх нийтийг шинжилгээнд хамруулах, хэсэгчлэн болон бүхэлд нь хөл хорио тогтоосоор байна. 

 

Энэ удаад Шанхай хотын нэгэн томоохон худалдааны төвийг коронавирусийн халдварын тохиолдол илэрсний улмаас хаажээ. Глобал таймс сонины мэдээлснээр Global Harbor худалдааны төвийг нэгдүгээр сарын 13-ны өдөр хаасан бөгөөд тухайн үед дотор нь үйлчлүүлж явсан бүх хүнийг гаргалгүй хааж, шинжилгээ авч эхэлсэн байна. 

 

Нэгдүгээр сарын 14-ний өглөө ч худалдааны төвийг нээгээгүй гэнэ. Үйлчлүүлэгчид болон худалдааны төвийн ажилтнууд тэнд зарагдаж байсан ор, гудсан дээр унтсаныг харуулсан гэрэл зургууд олон нийтийн сүлжээгээр тархжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин