Алматы хотод эмх замбараагүй байдалд оролцсон 2000 хүнийг баривчилжээ
2022-01-14 16:30

Казахстаны хууль сахиулагчид Алматы хотод хууль бус арга хэмжээнд оролцсон, дээрэм тонуул хийсэн болон бусад гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэн 2000 гаруй хүнийг баривчилжээ. Энэ талаар тус хотын комендантын газар мэдээлсэн байна.

 

"Хууль бус арга хэмжээнд оролцсон, дээрэм тонуул хийсэн болон бусад гэмт хэрэг үйлдсэн  2159 хүнийг баривчлан саатуулсан. Тэднээс 67 нэгж галт зэвсэг, 3112 сум хэрэгсэл хураан авсан" хэмээн мэдээлэлд өгүүлжээ. 

 

Нэгдүгээр сарын хоёрны өдөр Казахстаны хэд хэдэн хотод эсэргүүцлийн жагсаал болж, улмаар энэ нь хэд хоногийн дотор олныг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн болон хувирсан юм. Тэр дундаа Алматы хотод үймээн дэгдсэний улмаас олон мянган хүн гэмтэж бэртэн, олон байгууллагыг эвдэлж сүйтгэсний улмаас их хэмжээний хохирол учирсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-14
алма-атад 20 мянган террорист орж ирсэн гээ биз дээ, яахаараа дөнгөж 67 нэгж галт зэвсэг хураадгийн?
2022-01-14