Нидерландын хаан алтан сүйх тэрэгнээсээ татгалзжээ
2022-01-14

Нидерландын хаан Виллем-Александр  хааны гэр бүлийн "алтан сүйх тэрэг" цаашид ашиглахгүй хэмээн мэдэгджээ. Энэ талаар Ассойшетед пресс мэдээлсэн байна.

 

Хаан дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ "Нидерланд үүнд бэлэн болсон цагт л алтан сүйх тэрэг дахин яваг" хэмээн мэдэгдсэн байна. Энэ нь колончлолын үеийг харуулсан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэг гэж үзсэний улмаас хаан ийм шийдвэр гаргажээ.

 

Сүйх тэрэгний нэг талд "Колони улсаас барьсан өргөл" нэртэй зураг байдаг бөгөөд энэ зурган дээр өнгөт арьстнууд болон азиуд дүрслэгдсэн байдаг гэнэ. Тэдний нэг нь өвдөглөн суугаад, Нидерландыг бэлгэдсэн цагаан арьст эмэгтэйд бараа санал болгож байгаагаар дүрслэгдсэн аж.

Хааны "Алтан сүйх"-ийг 1898 онд Амстердамын оршин суугчид хатан хаан Вильгелминад бэлэг болгон барьж байжээ. Тэр үеэс хойш Нидерландын хааны гэр бүл жил бүр хаан парламентад үг хэлэхийн өмнө энэ сүйх тэргээр зорчин, парламентын ордон руу очихын дээр чухал ёслолуудын үеэр ашигладаг байсан гэнэ.

 

Сүйх тэргийг алтаар хийгээгүй, харин модыг алтадсан, мөн зарим хэсгийг зургаар чимэглэсэн аж. Ийм зургуудын нэг болох "Колони улсаас барьсан өргөл" нэртэй зураг ихээхэн маргаан шүүмжлэл дагуулдаг гэнэ. Хүний эрхийг хамгаалагчид энэ зургийг сүйхнээс авахыг шаарддаг бөгөөд учир нь хааны гэр бүлд захирагдаж байсан хагас нүцгэн боолуудыг дүрсэлсэн нь одоо цагт нийцэхгүй гэж үздэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongoliin erh barigchid ba huuli bus hurungujsun bayachuud tom tom Land mashinuudaasaa tatgalzaj utaa tygjreliin esreg urialga gargaj ylgerleh heregtei
2022-01-15
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-01-14