Бельгийн гүнж хуланц эцгийнхээ хөшөөг буулгахыг шаарджээ
2022-01-15

Бельгийн хаан III Леопольдийн охин, Мария-Эсмеральда гүнж улсдаа алдартай зохиолч төдийгүй хүний эрхийг хамгаалагч нэгэн юм.

 

Тэрбээр саяхан олон хүний хувьд санаанд оромгүй санаачилга гаргажээ. Тэрбээр өөрийн хуланц эцэг II Леопольд хааны бүхий л хөшөө, дурсгалыг буулгах олон нийтийн санал асуулга явуулахыг шаардсан байна.

 

Бельгийн энэ хааны хөшөөг Антверпенд өнгөрсөн оны зургадугаар сард буулгасан юм. Харин одоо гүнж орон даяар энэ хөшөөнүүдийг буулгах хүсэлтэй байгаа гэнэ.

 

"Миний хуланц эцэг төр барьж байх үед дэлхий даяар түүний харьяат албатууд колончлогчийн зэрлэг, хэрцгий үйлдлүүд гаргаж байсан. Энэ үйлдлийнх нь төлөө өнөөгийн үр ач бид ч хариуцлага хүлээх ёстой" хэмээн гүнж мэдэгджээ.

 

II Леопольд хаан Европ тив Африкийг колончилж байсан 1865-1909 оны хооронд Бельгийг удирдаж байжээ. Бельги улс өнөөгийн Конгогийн нутаг дэвсгэр оногдсон бөгөөд хамгийн бурангуй хэлбэрээр нутгийн оршин суугчдын хөдөлмөрийг тухайн үед мөлждөг байсан гэнэ.

 

Зааны яс, каучук нийлүүлэх төлөвлөгөөг биелүүлээгүй бол II Леопольд тосгонуудыг шатааж, ажиллах чадваргүй хүмүүсийг хөнөөхийг тушаадаг байсан аж. Түүнчлэн олон мянган хүн өлсгөлөн, үхлийн аюулт өвчний улмаас амиа алдсан байна. Түүхдчийн үздэгээр, II Леопольдыг төр барьж байх үед Конгогийн хүн ам хоёр дахин буурчээ.

 

"Колончлогчдод зориулан босгосон хөшөө өнөө хүртэл байгаа нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл далд хэлбэрээр байгаагийн илрэл. Бельги улс колончлолын үеийн өвийг хадгалан үлдэж, боолын худалдаачдад хүндэтгэл үзүүлж байгааг харсан манай орны өнгөт арьстнууд уурлан бухимддагийг би сайтар ойлгож байна" хэмээн гүнж мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн өнгөрсөн үед цагаан арьстнууд давамгай эрхтэй гэж үздэг байсан хаадын өмнө Бельги бөхийх ёсгүй эгж өдгөө 65 настай гүнж үздэг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Чингис олон хүнийг зэрлэгээр алсан хүн Биз дээ? Одоо яах вэ?
2022-01-17
Ийм тэнэг хүүхэн бас байдагаа
2022-01-16
Одоо оршн байгаа бүх улс орон эцэг өвгөдйн яс цусан дээр аз жаргад тусгаар улсын жаргалыг мэдрэж байгаа. Бүгдээрээ
2022-01-16
Хөршүүд нь илүү зэрлэг байсан Чиний одоо идэж ууж байгаа чинь энэ хүний ач юм, Таалагдахгүй бол Монголоос зайл
2022-01-16
Чингис хааны минь дэргэд цэрэг юм даа
2022-01-16
зочин:
яг үнэн. Тэр бахархалт чингис хаан нь бас олон сая хүнийг тамалж алсан нүгэлтэн шүү дээ. Бахархаад байх юм алга.
2022-01-16
Хөршүүд нь илүү зэрлэг байсан Чиний одоо идэж ууж байгаа чинь энэ хүний ач юм, Таалагдахгүй бол Монголоос зайл
Гэж ирээд л ухаантай царайлбал яах уу?!?:
Бид ч гэсэн Чингис хаанаар бахархаад байх шаардлага байхгүй олон улсыг эзэлж алж талсан алуурчин....бла бла ..цааш нь ярих уу яах уу???
2022-01-16
зочин:
яг үнэн. Тэр бахархалт чингис хаан нь бас олон сая хүнийг тамалж алсан нүгэлтэн шүү дээ. Бахархаад байх юм алга.
Zochin:
Mash uhaantai gunj baina. Olon myngan hunii amiig zoliosolj huls huchiig ni sorj muljsun udam ugsaagaar baharhah hereggui.
2022-01-16
Гэж ирээд л ухаантай царайлбал яах уу?!?:
Бид ч гэсэн Чингис хаанаар бахархаад байх шаардлага байхгүй олон улсыг эзэлж алж талсан алуурчин....бла бла ..цааш нь ярих уу яах уу???
Ачлалгүй дурак байна даа...өнгөрсөн рүүгээ зүү шидвэл ирээдүй чинь чамруу жад шиддэг гэдгийг мэдэхгүй өлсөж үзээгүй тансаг авгай байна даа
2022-01-15
Одоо оршн байгаа бүх улс орон эцэг өвгөдйн яс цусан дээр аз жаргад тусгаар улсын жаргалыг мэдрэж байгаа. Бүгдээрээ
зочин:
Энэ гүнжээс хүсэх зүйл бол харийн дүрвэгсэдтэй цус холилдохгүй бельги улс үндэстнийхээ оршин тогтнолыг бодож явахыг хүсэж байна.
2022-01-15