КОВИД-19: Шинээр 2347 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа
2022-01-15

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2347 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1350 нь Улаанбаатарт, 975 нь орон нутагт бүртгэгдэж, 22 нь зөөвөрлөгджээ.

 

Мөн хугацаанд халдварын улмаас 61-80 насны 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2011 боллоо. 

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6571 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1847 нь хөнгөн бол 40 хүний биеийн байдал нэн хүнд байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Шал худлаа тоо. Зөвхөн ПСР өгсөн нь энэ. Авсан ПСР шинжилгээнийхээ хэрээр л гарч байгаа хэрэг. Өрхийн эмнэлэгт өөрсдөө түргэвчилсэн тестээ барьж очоод шинжилгээ өгч байгаа хүмүүс энэ тоонд ороогүй. Тэд бараг толгой дараалан эерэг гарч байна.
2022-01-16