Иргэд сар шинийн бэлтгэлээ базааж эхэлжээ

img

 

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2022 оны хоёрдугаар сарын 02-нд тохионо. Цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглээгүй. Харин энэ жил дархлаажуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байгаа учир сар шинийн баярыг нийтээр тэмдэглэх болов уу гэсэн хүлээлт иргэдэд байсан. Гэвч дэлхий дахинаа Омикрон хувилбар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн. Улмаар өнөөдрийн байдлаар 147 улсад халдвар тархсан. Манай улсад Омикрон хувилбарын батлагдсан 17 тохиолдол бий.

 

 

Тиймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар  Ерөнхий сайд цагаан сарын баяр, төрийн золголтыг хийхгүй байх, айл өрх өргөн тэмдэглэхгүй байх зөвлөмжийг УОК-оос боловсруулж гаргах үүрэг чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ жил төрийн золголт болохгүй бөгөөд нийтээр тэмдэглэхгүй гэсэн үг юм. Гэр бүлийн хүрээнд  сар шинийн баярыг тэмдэглэх юм.

 

 

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Сүүлийн 30 хоногт дэлхий даяар 357 мянган генийн дараалал тогтоох шинжилгээ хийжээ. Эдгээрээс 59 хувь нь Омикрон хувилбар байна. Монгол Улсад бүртгэгдэж байгаа тохиолдлын  70  орчим хувь нь Омикроны байна" гэж мэдээлсэн.

 

Хэдийгээр  сар шинийн баярыг нийтээр өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч гэсэн иргэд сар шинийн бэлтгэлээ базааж эхэлжээ. Амралтын өдрүүдэд  томоохон зах худалдааны төвүүд хөл хөдөлгөөн тасрахгүй. Мөн цахим орчин хөгжсөн өнөө үед зарим иргэд гэрээсээ сар шинийн бэлтгэлээ базааж байна. Сар шинийн үзэсгэлэн худалдаанууд дэлгэгджээ. Иргэд үзэсгэлэн худалдаануудыг сонирхож, хямдралтай үед нь бэлтгэлээ базааж байгаа аж.

 

Сар шинийн баярын ширээний зүйлс дунджаар,

 

  • Хэвийн боов-1 ширхэг-3000 төгрөг түүнээс дээш    

  • Гүрмэл боов -1 ширхэг -4000-4500 төгрөг

  • Ууцны цар -50.000 төгрөг түүнээс дээш

  • 4 болон 5-р урладаг таваг 45.000-65.000 төгрөг         

  • Ууц өвчүү чанах-35000 төгрөг ба түүнээс дээш

  • Үхрийн өвчүү 120.000 төгрөг ба түүнээс дээш

  • Сар шинийн буузны мах татах -1кг-2000 төгрөг

 

Иргэн О.Отгон:

 

-Энэ жил сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ. Омикрон хувилбар тархсан энэ үед айлаар зочлохгүй. Өмнө нь коронавирусийн халдвараар өвчилсөн. Энэ удаа дахин өвчилбөл яахыг хэн ч мэдэхгүй. Иргэд ч ижил бодолтой байгаа байх.

 

Иргэн Ц.Сарнай:

 

-Сар шинийн баяр дөхөж байна. Бэлтгэлээ базааж байна. Гэхдээ айлд очихгүй. Гэртээ ёсоо үйлдэнэ. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байвал  ирэх жилийн сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэх байх.

 

Иргэн Н.Хандаа:

 

-Би орон нутгаас ирсэн. Эмнэлэгт биеэ үзүүлж аваад нутаг буцна. Буцахдаа цагаан сарынхаа бэлтгэлийг базаана. Гадуур бараа бүтээгдэхүүнүүд маш үнэтэй худалдаалагдаж байна.

 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
Зочин Зочин:
Худлаа мэдээлэл тараахаа боливол яасан юм. Өвчин зовлон болсон үед лам нохой цаддаг байсан бол одоо энэ муусайн шуналтай наймаачид хүртэл захиалгаар иймэрхүү мэдээлэл бэлтгүүлж гаргах болж!!!. Өвчин халдварт гэр бүожэрээ өьчилж байгаа энэ шед хэн гээч эргүү тэнэгүүд нь цагаан сар гээд эрчимтэй бэлтгэл базааж байгаа юм. Уулзсан бүхэн энэ өвчнөөс яаж эрүүл мэндээ авч гарах тухай л ярьж байгаа болохоос цагаан сарын бэлтгэл ярьсан нэг ч хүн байхгүй шүү. Шуналтай наймаачлын халаасыг дүүргэх цаг Цагаан сар лав биш!!!
2022-01-18
Бас л Энхболд буруутай юу...
2022-01-18
zochin:
niisleldee temdeglehee boliochee.huduunii malchdiinhavriin sar garsanii bayar shvv dee.zolgoh gej soliorch baihaar zodoldohgyi hereldehgyi ataarhatsgaahgyi mendtei yavj sur.ene aimaar haniadnii yed ami amia bodood gertee baisan ni deer.turuus halamj nehdeg bj yun tsagaan sar temdegleh durtai yum
2022-01-17
Цус ойртсон тэнэгүүд нь бэлдээд эхэлсэн байна лээ
2022-01-17
Teneguud orkuud. Duliidee naidaj ungarag.
2022-01-17
ds:
zadaa manaihan l bolson hoino juram ymaa barina gej yu bhvdee ,tsadgia aldaj temdegleed tsaash harhiin davaan deer tur zasag iim bolgoj bn gej ulildah yololdoh bailgui ! iim haldvariin ued tevcheed ger gertei tomootoi bh boltugai!!!
2022-01-17