Нидерландад трактортай жагсаал болжээ
2022-01-17

Өнгөрсөн оны 12 дугаар сарын дунд үеэс эхлэн коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор хатуу хөл хорионы арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлсэн Нидерландад амралтын өдөр болгоноор эсэргүүцлийн жагсаал болж байгаа юм. 

 

Энэ удаад Амстердамын төвд болсон ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалд фермерүүд трактортайгаа ирэн нэгджээ. 

 

Нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дэлгүүр, үсчин, гоо сайхны салонууд үйл ажиллагаагаа нээж болно гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рюттер мэдэгдсэн юм. Гэхдээ эдгээр байгууллагууд хатуу журам мөрдөх ёстой аж. Харин уушийн болон зоогийн газрууд, соёлын байгууллагууд нэгдүгээр сарын 25-ныг хүртэл хаалттай байх гэнэ. Энэ нь омикрон штамм хурдацтай тархаж байгаатай холбоотой аж.

 

Ням гаригт Нидерландад 26 мянган шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Энэ улсад нийтдээ 3,5 сая хүн халдвар авсанаас 21 мянган хүн коронавирусийн халдварын улмаас нас баржээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин