Британид омикроны давалгаа эрс буурчээ

Их Британид коронавирусийн шинэ штамм болох омикроны давалгаа эрс буурч байгаа талаар Британийн эрүүл мэндийн албад мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ.
Ердөө хэдхэн хоногийн өмнө Их Британид өдөрт 200 мянга гаруй халдвар шинээр бүртгэгдэж байв. Оргил үедээ хоногт 225 мянган халдвар бүртгэгдэж, улмаар халдварын тохиолдол эрс буурч эхэлсэн байна.
Өнгөрсөн хоногт Их Британийн нутаг дэвсгэр коронавирусийн халдварын шинэ тохиолдол 81 713 илэрсэн нь өмнөх өдрийнхөөс даруй 20 мянгаар бага байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ