ФОТО: Оросын уран гулгагчид Европын АШТ-ий бүх төрөлд алтан медаль хүртэв
2022-01-17 12:30

Эстонийн нийслэл Таллинд зохион байгуулагдсан Европын аварга шалгаруулах хоёрдугаар тэмцээнд Оросын уран гулгагчид бүх төрлөөр алтан медаль хүртжээ.  Энэ талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

 

Оросын тамирчид энэ тэмцээнд эмэгтэй ганцаарчилсан болон хосын төрөлд гээд бүх төрөлд медаль хүртэж байр эзэлсэн байна.

 

.

 

Оросын уран гулгагчдын баг нийтдээ есөн шагнал хүртжээ. 

 

 В

 

Ганцаарчилсан төрөлд Камила Валиева алтан медаль, Анна Щербакова мөнгөн медаль, Александра Трусова хүрэл медаль хүртсэн байна.

 

Хосын төрөлд Анастасия Мишина болон Александр Галлямов нар алтан медаль, Евгения Тарасова болон Владимир Морозов нар мөнгөн медаль, Александра Бойкова болон Дмитрий Козловский нар хүрэл медаль хүртжээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Заагч:
Уран гулгалтаар Орос улс угаасаа мундаг лидер улс амжилт хvсье.
2022-01-17
zochin:
Uran gulgaltaar orosyg guitsex uls delxiid baixgui ee Orosuudad amjilt
2022-01-17