Халамжийн үйлчилгээ авагч иргэний тоо 93 мянгаар буурчээ
2022-01-17

 

Улсын хэмжээнд 2021 онд 2.4 сая хүн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан нь өмнөх оноос 93 000 хүнээр буурсан байна. Энэ бууралтад ахмад настанд үзүүлдэг нэмэгдэл хөнгөлөлтөд хамрагдсан хүний тоо 110.8 мянгаар, хүнс тэжээлийн дэмжлэг авдаг иргэдийн тоо 74.7 мянгаар буурсан нь нөлөөлжээ.

 

Нийт халамж авагчдын 49.6 хувь нь хүүхдийн мөнгө авагчид хүүхдүүд байна. Засгийн газраас халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хоёр их наяд төгрөг зарцуулж, 2019 оноос 2.9 дахин, 2020 оноос 389.9 тэрбум буюу 24.6 хувиар өссөн байна. Энэ өсөлт хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосонтой холбоотой аж.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сайн байна Ажил хийх дургүй хүний хөдөлмөрийг мөлжигч нарыг халамжаас хасах нь зөв өлсөөд ирэхээр ажил хийж амаа тосдоно биз. Ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш.
2022-01-17