Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна
2022-01-17

 

ГХЯ-нд тус яамны удирдлагууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх талаар мэдээлэл хийлээ.

 

ГХЯ-ны  дэд сайд Б.Мөнхжин:

 

-Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэнд хүргэе. Манай хоёр орон 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Япон улс бол бидний чухал гуравдагч хөрш. Мөн бид нийтлэг үнэт зүйлстэй, стратегийн дотно түнш улс билээ. Монгол, Япон улсын харилцаа хамтын ажиллагаа 1990  оноос хойш эрчимтэй хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд амжилттай хамтран ажиллаж ирсэн. Монгол Улс Ардчилал зах зээлийн тогтолцоо руу шилжиж эхэлсэн цаг үеэс эхлэн Япон улс Монгол орны өөрчлөлт, шинэчлэлт  хөгжлийг тууштай дэмжсээр ирсэн бөгөөд эдүгээ манай хоёр ард түмэн найрамдлал нөхөрлөл бидний дунд өргөжин бэхжиж, харилцан ойлголцол, итгэлцэл гүнзгийрсээр ирсэн.

 

Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг "Монгол Японы хүүхэд залуучуудын найрамдал солилцооны жил" болгон ойг тэмдэглэх хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 

Монгол Японы дипломат харилцааны хагас зуун жилийг бүтэн жилийн турш ёслол төгөлдөр, өргөн хүрээнд тэмдэглэнэ. Улмаар Монгол, Японы ард түмнийг бататгаж, харилцааг бэхжүүлэх чиглэлд олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Тухайлбал, ойн хүрээнд дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн хүлээн авалт зэргийг  зохион байгуулна. Мөн хоёр талаас хүүхэд залуусын солилцоог хэрэгжүүлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, баримтат кино бүтээх, ном хэвлүүлэх, хувийн хэвшлийг холбоход чиглэсэн бизнес форум, уулзалт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэсэн.

 

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши:

 

-Энэ оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Монголчууд та бүхний хамтаар энэхүү ойг тэмдэглэх гэж байгаадаа туйлын баяртай байна. Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн лого шалгаруулсан.

 

Ойн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн Элчин сайд албан ёсны твиттер хаяг нээсэн бөгөөд түүнд 50 жилийн ойн холбогдолтой мэдээ мэдээлэл байршуулна.

 

Монгол –Японы 50 жилийн дурсамж нэртэй эссэ бичлэгийн уралдаан зарлаж, бүтээлийг цахимаар хүлээн авч байна. Цахим фестиваль хоёрдугаар сарын 24-нд зохион байгуулна. Коронавирусийн цар тахлаас хамаарч Япон талаас урлагийнхан ирэхэд бэрхшээлтэй байна. Нөгөөтэйгүүр цахимаар зохион байгуулах нь Монгол орон даяар хүмүүст хүрэх давуу талтай гэж итгэж байгаа. Халдварын нөхцөл байдал дээрдвэл энэ оны наймдугаар сарын 20,21-ний өдрүүдэд Японы фестиваль зохион байгуулна. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26