Хятадын ДНБ-ий өсөлт 10 жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ
2022-01-17

Коронавирусийн цар тахлын сөрөг үр дагаврын дараа эдийн засаг нь амжилттай сэргэж байгаа талаар Хятадын эрх баригчид удаа дараа мэдэгдэж байлаа. 

 

Энэ улсын эдийн засгийн өсөлтийн хэмнэл 2021 оны дүнгээр сүүлийн 10 жилийн хугацааны хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Тодруулбал, Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 8,1 хувьтай гарсан гэж БНХАУ-ын Статистикийн улсын газар мэдээлсэн байна. 

 

Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр ДНБ-ий динамик гагцхүү 2021 оны дөрөвдүгээр улиралд гэхэд л дөрвөн хувьд хүрсэн байна. 2020 оны 10-12 дугаар саруудад энэ үзүүлэлт 6,5 хувьтай байжээ.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин