Улсаасаа урвасан хэрэгт буруутгагдсан Порошенко Киевт буцаж очжээ

Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко нэгдүгээр сарын 17-ны даваа гаригт Киевт буцаж очжээ. Тэрбээр Донбассаас нүүрс нийлүүлэхтэй холбоотой хэргээр улсаасаа урвасан гэж буруутгагдсан юм. Тэрбээр одоо шүүхээр орох ёстой аж.
Украины Ерөнхийлөгч асан Порошенкогийн суусан онгоц Варшаваас Киевийн нисэх буудал дээр газардсан байна.Тэрбээр Киевийг зорихоосоо өмнө Украинд очоод баривчлагдахаас айхгүй, Украины ард түмэн түүний талд байгаа хэмээн мэдэгдэж байв.
Тэрбээр Киевт ийнхүү ирснийхээ дараа шүүхээр орох ёстой. Порошенко ийнхүү буцаж очиж байгаагаа "Украиныг чадамжгүй удирдлага, гадаад түрэмгийллээс хамгаалах зорилготой" хэмээн тайлбарлаж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ