Индонезийн шинэ нийслэлийн нэрийг зарлажээ
2022-01-18

Индонезийн шинэ нийслэлийн нэр тодорчээ. Энэ улс нийслэлээ Жакарта хотоос нүүлгэх шийдвэрийг хоёр жилийн өмнө гаргаж байсан юм. Шинэ нийслэлийн нэрийг тус улсын Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн сайд зарласан байна. 

 

"Би дөнгөж сая Ерөнхийлөгчөөс шууд заавар авлаа. Манай шинэ нийслэлийг Нусантара гэж нэрлэнэ гэж Ерөнхийлөгч хэллээ" хэмээн Монафра нийслэлийг шилжүүлэх асуудлаарх Засгийн газрын зөвлөгөөн дээр мэдэгджээ. Түүний өгүүлснээр энэ нэршил нь бусад орнуудад ч танигдахуйц бөгөөд "бүлэг арлууд" гэж орчуулагддаг гэнэ. Энэ нэрийг 80 хувилбар дундаас сонгожээ. .

 

Энд дуулгахад, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо улсынхаа нийслэлийг хэт их төвлөрлөөс болж олон асуудалтай тулгарч буй Жакартагаас нүүлгэнэ гэж 2019 онд мэдэгдэж байлаа. Энэ алхам нь Индонезийн дорнод хэсгийг хөгжүүлэхэд дэмжлэг болох бөгөөд учир нь одоо тус улсын эдийн засгийн үйл ажиллагааны ихэнх хэсэг нь Ява арал дээр төвлөрсөн байдаг аж. Шинэ нийслэлийг байгуулах ажил 2020 онд эхлэх ёстой байсан ч 32 тэрбум доллараар хэмжигдэх төслийг коронавирусийн цар тахлын улмаас хойшлуулахаас аргагүй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин