Нийслэлд вакцины IV тунгийн хамрагдалт 3.3 хувь байна
2022-01-18

Өнөөдөр /2022.01.18/ Улаанбаатар хотод суурин159, түр 2 цэгт 161 багийн 752 эмч, ажилтан ажиллаж, 8700 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

 

Харин өчигдөр /2022.01.17/ нийслэлийн хэмжээнд I тунд 97, II тунд 108, III тунд 2606, IV тунд 3641, нийт 6452 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.8 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 3.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3025 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.459 (77 хувь), 16-17 насны 26.999 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26