Ш.Цэрэндулам: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг зохицуулах хууль байхгүй
2022-01-18 09:16

 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын дүнг ШӨХТГ-аас мэдээлсэн. Энэ сэдвийн хүрээнд ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламтай ярилцлаа.

 

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн ломбард үйл ажиллагаа явуулдаг вэ?

 

-Монгол Улсын хэмжээнд нэгдсэн тоон мэдээлэл байдаггүй. Нийслэлийнтухайдтухайн харьяалах дүүргийнхээ  үйлдвэр үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авдаг. Уг зөвшөөрлийн дагуу 2020 оны аравдугаар сарын байдлаар давхардсан тоогоор нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 1200-1500 орчим ломбард байна гэсэн мэдээлэл байна.

 

Коронавирусийн халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хүү 3 хувь байхаар заасан. Шалгалтын хүрээнд хэчнээн зөрчил илрүүлсэн бэ?

 

- 2022 онд иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу коронавирусийн халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт биелэлтийг хангуулах тухай асуудлаар нийт 16 аж ахуй эрхлэгч нарын хүрээнд хяналт шалгалтын ажлын зохион байгуулсан. Ингэхэд хоёр аж ахуй эрхлэгч нь хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа. Тодруулбал, дээр дурдсан хуулинд нэг сарын хүү 3 хувь байхаар хуульчилсан. Уг хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа. Бусад аж ахуй эрхлэгч нар туйлын хангалтгүй байсан. Тиймээс тухайн ломбардуудад албан шаардлага хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд хуулийндагууаж ахуй нэгжийнбүртгэлээс хасуулах саналыг хүргүүлж ажиллах гэсэн хоёр чиглэлээр ажиллаж байна.

 

Ернь коронавирус цар тахлын тухай хуулинд зааснаар тухайн аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлэх,  шаардлага биелүүлээгүй бол улсын бүртгэлээс хасах эрхийг ШӨХТГ-т олгосон байдаг. Аж ахуй нэгжид эдийн засгийн дарамт учруулахгүй гэсэн заалтын дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Ер барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийг ямар хуулиар  зохицуулагддаг вэ?

 

-Цар тахлынүеийн хуулийн хүрээнд иргэд гомдол мэдээллээ ШӨХТГ-т ирүүлэх бүрэн боломжтой. Ер нь Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, тэр дундаа ломбардтай холбоотой тусгайлсан хууль одоогийн байдлаар байхгүй. Үүнтэй холбоотой олон асуудал нийгэмд үүсдэг. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага стандартын дагуу зохицуулагддаг. Монгол Улсын ломбардны зах зээлд баримтлах ёстой нэгдсэн стандарт гэж бий. Энэ стандартын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж байгаа нь маш учир дутагдалтай байна.  ЦЕГ, ХЭҮК зэрэг байгууллагуудтай хамтарсан шалгалтыг тухайн үед зохион байгуулж барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй эрхлэгч нарыг үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хангуулах асуудлаар тодорхой ломбардуудыг хаах, албан шаардлага өгөх арга хэмжээг хүртэл 2020 онд зохион байгуулж байсан.

 

Хаах эрх нь хэнд байдаг вэ?

 

-Коронавирусийн халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд ШӨХТГ нь албан шаардлага хүргүүлж биелэлт хангуулна. Хэрэв тухайн аж ахуй нэгж нь зөрчлөө арилгаагүй тохиолдолд улсын бүртгэлээс хасах санал гаргана гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн аж ахуй нэгжийг хаах эрх ШӨХТГ-т байдаггүй гэсэн үг.

 

Өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг бүрэн арилгасан уу?

 

-2021 онд ломбардны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээгүй. 2020 оны байдлаар нийт 217 ломбардыг хааж, нэр бүхий ломбардуудад албан шаардлага хүргүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулах өргөн хүрээтэй ажил зохион байгуулсан.

 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбоотой хамгийн гол хяналт тавих боломж бололцоог ЦЕГ олгож байна. Жишээлбэл, нийслэл, дүүрэг хорооны цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой эд хөрөнгийг бүртгэж байгаа. Уг бүртгэлийн систем нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч болон хэрэглэгчдийн  хувьд хамгаалалт болдог. Үүнээс өөр барьцаалан зээлдүүлэгчтэй холбоотойөдөртутмын хяналт учир дутагдалтай.

 

Цар тахлын хуулийн хугацаанд ломбард ажиллуулах зөвшөөрлийг ямар байгууллагаас олгож байгаа вэ?

 

-Өмнө нь дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс батламж авдаг байсан. Цар тахлын үед төрийн дарамт шахалтыг бууруулж, зөвшөөрөл батламж олгохгүй зөвхөн бүртгэлжүүлнэ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хэрхэн бүртгэлжүүлэх нь тодорхойгүй байна. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас тодруулж л байна. Ломбардыг бүртгэлжүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд бүртгэлийн нэгдсэн программтай болж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ ажил нь цэгцрэх байх гэж найдаж байна.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Аав руугаа “OKOSU дээр (Whats-app++2348115799318 ) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
2022-01-26
зочин:
https://fo-fo.facebook.com/realnewsmgl/videos/ломбардыг-хүчээр-шийдэх-гэж-чичрээд-байгаа-ман-populist/215181420270229
2022-01-18
Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд татварын газарт бүртгүүлэхэд л болох юм шүү дээ уг нь
2022-01-18